АН, МАХН-ын боловсролгүй сонголт

-Би Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга, С.Ганбаатар нараас айхгүй байна. Харин тэдний боловсролоос л айж байна-

 
Саяхан телевизийн суваг эргүүлж суутал дуучин Нарагийн оролцсон ярилцлагын нэвтрүүлэг гарч байна. Энэ эмэгтэй олон л сэдвийг хөндөж ярьсны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн боловсролын талаарх үг нь онцгой анхаарал татлаа. Тэрбээр “Бид хүүхдүүдийнхээ боловсролын төлөө үхтэл хичээж, хамаг олсон орлогоо боловсролд нь зориулж, хүүхдүүддээ “сур сур” гэдэг хэрнээ төрийн тэргүүнээ сонгохдоо боловсролыг нь харахгүй байж болохгүй” гэж хэлж байх юм. Үнэхээр ч анхаарах ёстой үнэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван хүнээс хоёр нь, хувь яривал 66 хувь нь дээд боловсролгүй байгааг шүүмжлэхээс өөр яах билээ.
 
Дээд боловсрол олгодог 95 их, дээд сургууль, коллежтой, тэнд нь 157138 оюутан суралцаж байгаа гэхээр Монгол Улс дээд боловсролд онцгой анхаардаг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл энэ улсын Ерөнхийлөгч болох гэж байгаа хүн ийм боловсролтой, үгүй ээ ийм боловсролгүй байж таарах уу. Ахлах анги төгсөж байгаа хүүхэдтэй аав, ээжүүд давтлага авахуулж, хичээлийг нь бэлдүүлж байж Элсэлтийн ерөнхий шапгалт өгүүлдэг. Аль сайн гэсэн сургууль руу хүүхдээ оруулах гэж хичээдэг, зүтгэдэг. Эдийн засгийн агуулгаар нь харвал гаргаж байгаа зардал нь ч асар их байдаг шүү дээ. Гэтэл УИХ-д суудалтай, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй намууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгохоор илгээж байгаа хүмүүс нь ийм ч байх гэж дээ.
 
Бүртгэлтэй 180 гаруй мянган гишүүнтэй гэж өөрсдөө ярьдаг АН-д, О.Баасанхүү гишүүний хэлснээр 114 мянган гишүүн, дэмжигчтэй гэдэг МАХН-д боловсон хүчний бодлого үнэндээ алдагджээ. Тэдэнд өндөр боловсролтой, төрийн тэргүүний ажлыг түүртэлгүй хийх эрдэм сурсан хүн олон л баймаар юм. АН-д л гэхэд боловсролтой, мэдлэгтэй олон хүн байгаагийн дотор Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгч, олон нийтийн дэмжлэгийг ч маш сайн хүлээж байсан хүн бол эдийн засагч,  доктор Р.Амаржаргал. Гэтэл АН- ынхан Р.Амаржаргалыгаа дотоод сунгаа гэдэг дээрээ зориуд унагаж, оронд нь тусгай дунд боловсролтой Х.Баттулгын нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлээд явж байна.
 
МАХН ч ялгаагүй. Сайн хуульчид, өндөр боловсролтой эрдэмтэд энэ намд нэгээр тогтохгүй олон бий. Өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлт гаргасан доктор С.Нарангэрэл багш бол тэдний нэг. Харамсалтай нь МАХН-ынхан Бага чуулгандаа ч нэрийг нь оруулалгүй унагаж орхилоо. Оронд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хүн нь намд нь дөнгөж элсээд ганц ч хоноогүй байсан ХҮН-ын С.Ганбаатар. С.Ганбаатарын хувьд сайн сургуульд сурч, сайн боловсрол эзэмшсэн гэж өөрийгөө ярьдаг байсан ч үнэн хэрэгтээ тэр бүхэн нь худал болох нь УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн ил болсон. Хуурамч дипломын “хэрэг” нь мартагдаагүй байгаа ийм хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн МАХН-ын Бага чуулганы шийдвэрийг гайхаад байх юм.


AH, МАХН-ын сонголтоос харвал эцэг эхчүүд хүүхдүүдээ их, дээд сургуульд оруулах гэж олсон хэдэн төгрөгөө бүгдийг нь барах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу.

 
Ийм боловсролтой, үгүй ээ боловсролгүй хоёр хүнээс Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч төрвөл юу болох вэ. AH, МАХН-ын сонголтоос харвал эцэг эхчүүд хүүхдүүдээ их, дээд сургуульд оруулах гэж олсон хэдэн төгрөгөө бүгдийг нь барах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Одоо оюутан байгаа залуус ч сурч, боловсрох хэрэгтэй гэж үү. Сургуулиасаа гараад шууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвш л дээ.
 
Боловсрол үнэхээр хэрэггүй зүйл гэж үү? гэх асуултыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг харахаар өөрийн эрхгүй тавихад хүрч байна. Гэвч бодит байдал дээр Монгол Улсыг Оюутолгой биш, Оюунлаг толгой л авч явна гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Дэлхийд хөгжлөөрөө гайхагдаж байгаа улс орнуудыг ч өндөр боловсрол эзэмшсэн хэсэг нь авч явдаг. Иймээс Монгол Улс дээд боловсролд онцгой анхаарч, 157138 оюутны ар гэрийнхэн боловсролын төлөө хөдөлмөрлөж байна. Нэг оюутны нэг жилийн төлбөр 2 сая төгрөг гээд тооцвол 157138 оюутны ар гэрийнхэн хэчнээн ихийг боловсролын төлөө зориулж байгаа нь ойлгогдоно.
 
Үүн дээр нь улс ч бас онцгой анхаарч, боловсролын салбарын санхүүжилтэд хамгийн их төсөв хуваарилсаар ирсэн. Ганцхан жишээ дурдахад, дэлхийн эхний 100 шилдэг их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн хүүхэд залуусын сургалтын төлбөр, амьдрах зардлыг нь улсын төсвөөс төлж байна.
 
Дээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийг УИХ-аас батлан хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, чанартай боловсролын төлөө монголчууд нийтээрээ, нийгмээрээ зүтгэж байна шүү дээ. Гэтэл АН, МАХН-ынхан үүний яг эсрэг нь боловсролгүй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа нь харамсмаар. Үнэхээр ч дэлхийн өндөр хөгжилд хүрсэн улс орнуудыг боловсролтой хэсэг нь чирж, залж хөгжилд хүргэсэн байхад улсаа урагш нь чирэх ёстой Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАХН-ынхан 10 ангиа ч төгсөөгүй нэг хүн, хуурамч димпломтой бас нэг хүний нэрийг дэвшүүлээд явж байгааг өөрөөр юу гэж хэлэх билээ.
 
Ийм нэг үг байдаг юм. “Би Боловсролын сайдаас айхгүй байна. Харин сайдын боловсролоос айж байна” гэж. Үүн шиг би Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга, С.Ганбаатар нараас айхгүй байна. Харин тэдний боловсролоос л айж байна.


Өглөөний сонин
Х.Тэргэл

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-06-09 03:31:14
    Дирлом нь ямар нэгэн мэргэжил эзэмшсэний баталгаа болохоос биш ерөнхийлөгчид бэлтгэгдсэн баталгаа болж чадахгүй.
  • Dima 2017-05-31 12:44:25
    End tendees avsan eldev ynziin diflomtoi urdnii erunhiilugchid uls orniig chiny ssmarchihaad bhad odoo bas bolovsrol yrihuu .odoo harin eh oronch setgelgee yri...
  • зочин 2017-05-22 04:14:25
    АН,МАХН, сонгуулийн хороо монголчуудаар даажигнаж байна.
  • Zochin 2017-05-22 03:15:28
    Yamar hachin togtoltsoo gej iim baidag bainaa. Turiin neg jijig albanii oron toon deer bolosroloor yalgaad aild awdaggyi baij turiin terguund hamaagyi baidag
  • Нар 2017-05-20 06:30:50
    Тэгвэл боловсрол өндөртэй 210000 хувьсагчтай тэгшитгэл боддог Баярцогтыгоо сонгое л гээд бгаашдээ. Баяр Сайханбилэг гээд бнашдээ Нара минь
  • эх орноо л бодоорой 2017-05-20 06:11:19
    Боловсрол өндөртэй нь эргээд монголыг өрөнд оруулж байгаа учир зөвхөн эх оронч Ганбаатарыг дэмжицгээе.
  • Очироо 2017-05-20 04:21:35
    Боловсрол өндөртэй С.Баяр, С.Баярцогт нар нь эх орноо худалдаж идэхийг заалгасан юм шиг байна. Эх оронч сэтгэл л чухал. Ганбаатарыг дэмжинээ.
  • иргэн 2017-05-20 02:10:52
    МАН-ы нэр дэвшигчээс -Та ТҮЦ ч ажилуулж үзээгүй мөртлөө яаж ингэж баяжсан бэ? гэж асуугаад өгөх сэтгүүлч байна уу?
  • Иий ииии 2017-05-19 20:35:54
    Женко Фенг Шуй 2 луйварчин бvxэл бvтэн бvрэн эрхт Монгол Улсын Еренхийлегч болно гэж vv дээ!!!! Арай ч тэгж монгол тvмний заяа нь хаясан юм болохгvй байлгvй дээ...
  • Оюутан 2017-05-19 07:01:18
    Диплом сурсан мэдлэг хэрэггүй юм бол. Ээж аавын минь хуруу хумсаа хугалан байж биднийг сургасан Диплом үнэгүй хэрэггүй болж байгаа юм байн
  • ИЙМ Л БАЙНА ДАӨА 2017-05-19 06:51:57
    ЗА ДАА МИЭНКЫН БОЛОВСРОЛ НЭГ ИХ ДЭЭРДЭХГҮЙ Л ХАРАГДДАГ Ш ДЭЭ МАНАЙ ТӨРД ЕРӨНХИЙДЭЭ БОЛОВСРОЛ ТААРУУ ЯАХАВ ЭРЧ ХҮЧ ДАЙЧИН ГЭХДЭЭ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯАХААС ...
    • Пү 2017-05-19 07:48:12
      Баяжаад ирэхээрээ авгайгаа сольдог хүн ХЭРЭГГҮЙ?
  • zochin 2017-05-19 06:50:08
    Tm l medleg bolowsrol hereggvi ym bol ter olon myngn oyutan surah hereg bgamu.
  • иргэн 2017-05-19 06:46:11
    Улс эх орныхоо жолоог зөв чиг зүгт залах өндөр мэдлэг боловрсролтой тийм л хүн хэрэгтэй
  • зочин  2017-05-19 06:45:17
    Сургуульд сурж боловсорхынхоо оронд, хүний тархи угаах боловсруулалт хийгээд сурцан 2 гар ш даа духлаашаал
  • zochin  2017-05-19 06:42:27
    Yun Chingisiin uy yariad baigaa yum be? Oirxonoor n delxiin 2-r j daintai xaritsuulchaach
  • зочин 2017-05-19 06:39:09
    чингэс сухбаатар нар дээд сургууль тегсеегуй биздээ гэхдээ тэд женко хиншуу хоерыг бодвол хулгайч солиотой баймгаагуй байх
  • боловсрол чухал шүү 2017-05-19 06:39:02
    Боловсрол чухал биш байсан юм бол энэ олон ихдээд сургуулийн хэрэг юу байнаа Дэлгүүрийн худалдагч ажилд авахдаа хүртэл диплом шаардаж байхад
  • zochin 2017-05-19 06:36:56
    Ene 2 ichix nuurgui yumaa uuriiguu medermeer yum 2uulaa Baynxongoriix gj bgaa bas xuuwildaan ch baij magadgui
  • Иргэний индэр 2017-05-19 06:36:49
    Бидэнд боловсролтой төрийн тэргүүн нэн чухал.Улс орны гадаад харилцаа,эдийн засаг ямар түвшинд байгаа билээ.Энэ хоёр хүн лав юу хийх,яах аа мэдэхгүй
    • П 2017-05-19 07:45:46
      Үнэн үнэн. Гэхдээ Баттулга дотоодын бүү хэл Oxbord, Harward-ын дипломыг ч худалдаад авчих чадалтай л даа?
  • ХЭН БЭ ? 2017-05-19 06:36:04
    биеэ захирч чадахгүй ийм хүмүүсийг төрөөсөө хол байлга хол явж жалгандаа уралцах болтугай
  • Badarchin 2017-05-19 06:35:37
    Zgr l amidralaas avah turshlaga tiim une tsentei yum bol ene heden company uud nadaas diplom iig mine bish yaaj amidrasniig mine asuuval zohino.
  • Turmandakh 2017-05-19 06:35:00
    Bolovsrol chuhal shu de getel ygd iim bolovsrolgu humuusiig ner devshuulseniig uneheer gaihaad olohgui bgaa ym Mongol ulsiin erunkhiilugch gdg hun chin tiim ner...
  • төр 2017-05-19 06:34:34
    Одоо бизнесмен хүнийг төр гаргаж болохгүй биэнесмэн хүний нүдээр л хараад байна. ингэсээр байгаад улс эх орон чинь хогийн сав боллоо
  • Зочин 2017-05-19 06:33:58
    За манай өвөө намын гишүүн өвөөгөө нэр дэвшүүлье байз ккккк
  • iiish 2017-05-19 06:33:25
    garlaa gehed ene hoyor yag yu hiihiin????
  • Иргэн  2017-05-19 06:32:43
    Хэмжээ хэмжээндээ баймаар юм даа төрийн тэргүүнд байгаа хүмүүс нь энгийн иргэдээсээ долоо дор ядаж зөв сонголт ч хийж чаддаггүй тууштай байдлыг мэддэггүй
  • Ganaa 2017-05-19 06:31:03
    Ороо нь ороогоороо Жороо нь жороогоороо гэдэг шиг, муу талаараа хоорондоо тестэй хумуус юм
  • ээ хорвоо минь 2017-05-19 06:30:51
    Улс эх орноо найдвар хүний гарт өгдөг юм шүү энэ 2 шиг хувалз лав биш
  • Бат-Аврал 2017-05-19 06:30:29
    Шунал ихэдвэл шулам болно шүү.Хувь хувмйнхаа бизнесст санаа зовцгоо
  • . 2017-05-19 06:29:59
    .
  • ЖеГабо 2017-05-19 06:28:51
    Ер нь би бодгийн. Хүнд байх хамгийн сайн чанар, ерөөсөө л дэвчээр юмаа. Энэ гурваас хараад байхад хамгийн дэвчээртэй, тууштай нь Энхболд л торойж байна даа. За ...
  • aaaa 2017-05-19 06:28:15
    Uls tor gdg bas hun bolgonii oroldood baih zuil gj bodoj bn.
  • хоосон толгой  2017-05-19 06:27:56
    ээ халаг гэж хайран улс орон минь ийм хүмүүсийн гар орчих вий дээ
  • Battuga 2017-05-19 06:26:12
    Хэт шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул гэж Эзэн Богд Чингэс хаан хэлжээ. Бүх зүйлээ золин байж улайран төрийн сэнтий рүү зүтгэж байгаа Женко, Ганбаа 2оос хол...
  • Ganaa 2017-05-19 06:18:23
    Bolovsrol bailaa geed bidend yuu hiij ogson. Harin ter bolovsroltoi humuus chini bolovsrolgui maniigaa huurch uursdiinhoo amidraliig deeshluulsen.
    • Зочин 2017-05-19 06:28:18
      Чи боловсролгүй болхоороо л хууртагдаж байгаа гэдэгээ хэзээ ойлгох юм бэээ??
  • Зочин 2017-05-19 06:18:18
    Чойжилсүрэнг хар ухаантай гээд сайд болгосон одоо юу болгож ба
  • нэр 2017-05-19 05:59:13
    Монголчуудын 98% нь бичиг үсэг тайлагдсан тэгэхээр ядаж энэ 2 дипломгүй популиустуудын нэрийг уншаад ой гутах нь мэдээж
  • зочин 2017-05-19 05:36:03
    Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц илүү гэдэг биз дээ, Олсноосоо олон түмэнтэй хуваалцдаг тул Женког дэмжицгээе!!!
    • Пүж 2017-05-19 07:36:10
      Баттулгыг Ерөнхийлөгчөөс нэрийг нь татаад ТАВАН ТОЛГОЙ-г өгөе.
  • иргэн 2017-05-19 05:26:54
    хувь хүний ухаан нь чухал,
  • зочин 2017-05-19 05:01:35
    боловсорсон хулгайчуудаас залхаж байна шүү
  • зочин 2017-05-19 04:52:31
    Нам нь согоцон юм бол одоо энэ 2-ыг гоочлоод яахийн. Тэр тусмаа Сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрөөд бүртгээд авцан гээ биз дээ. Одоо сонгох л үлдсэн.
  • зочин 2017-05-19 04:44:27
    Захын жижиг местэн дээр л бакалавр магистраас дээш гэсэн шалгуур тавьдаг мөртлөө УИХ сайд ерөнхий сайдад ямар ч босго байдаггүй нь гажиг тогтолцоо
  • диплом 2017-05-19 04:03:15
    улс орныг дипломоор биш толгойгоор удирдана шүү
    • зочин 2017-05-19 14:05:28
      Ерөнхийлөгч хүн манай ард түмний ярьдагаар 3 ухаан тэгширсэн эрүүл чийрэг хун байх ёстой !. 1.Төрөлх ухаан, 2. Эрдэмийн ухаан, 3. Суу залийн ухаан ...
  • Зүүн бүс 2017-05-19 04:03:11
    АН, МАХН ард түмнийг доромжилж байна шүү дээ
  • Даваа 2017-05-19 04:02:56
    Боловролгүй хүн гэж эх оронч биш, газрын наймаачин, авилгач, хор найруулагч М.Энхболд мэтийн хүнийг хэлдэг юм. Чингис хаан, Сүхбаатар жанжин маань боловсролгүй ...
  • ЗОЧИН 2017-05-19 03:59:19
    Энэ 2 нам, намын гишүүд ээ, доромжлоод зогсохгүй, ард түмнийг доромжлож байна, Энэ улс ингэтлээ доор ороо юу, дээд боловсролтой хүн байхгүй болсон уу,
    • zochin 2017-05-19 05:19:18
      gazriin naimaachinguudaas deer baihaa
      • Пү 2017-05-19 07:32:08
        Ерөнхий сайд болгочихвол /Баттулга/ газрын наймаачнаас дээр л дээ? Гэвч ЕРӨНХИЙЛӨГЧ шүү дээ?
  • Setguulch 2017-05-19 03:52:55
    Bi bas setguulch tanii ene bolovsroloos aij bna.
  •  2017-05-19 03:36:24
    uhsen hoishoo MAH-iin bolovsroltoi songolt haa baigaa yum. MAH-d bolovson huchin baihgui
  • zochin 2017-05-19 02:57:47
    Mongold l bolovsrolgyi, medleggui hernee hudlaa medemhiiregch, ichih nuurgui, galzuu soliotoi ni medegdehgyi, shunaliin tulam yumnuud ni darga daamal boloh yum....
  • df 2017-05-19 02:47:02
    mangar luuvirchin enhboldoos hamaagui deer guilgee uhaantai . battulgaa . garnaa harj baigaarai
    • П 2017-05-19 07:28:23
      Наад Баттулга чинь Энхболдод хямдхан зууш болж очоод ХЭРЭГ-ээ даруулах нууц тохироо хийсэн нь харагдаж байна.
  • Зочин 2017-05-19 02:30:38
    Дээд боловсролын дипломтой, дипломгүйд гол нь байгаам биш. Баттулга техникум төгссөн гэдгээ нуудгүй байсан. Харин төгсөөгүй байж худлаа хэлнэ гэдэг өөр асуудал....
  • zochin 2017-05-19 02:22:10
    ednii uyed 100 ikh deed surguuli baigaagui ee. olon diplomtai mortloo yu ch hiihee meddeggui humuus zondoo.
  • намсрай 2017-05-19 02:13:00
    боловсролтой соёлтойгоор нь баярцогтоо сонгож хятадууддаа дээрэлхүүлээд яваач
  • Бат 2017-05-19 02:02:49
    Одоо боловсорлын талаар төрөөс анхаарч орц подвол бүрийн их сургуулиудыг цэгцлэх болоогүй юу энэ хэнд хэрэгтэй юунд хэрэгтэй сургуулиуд вэ