М.Батчимэг: Төрийн алба улстөрчдийн тоглоомын талбар биш
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн лхагва гарагт болсон юм. Энэ үеэр Улаанбаатар бодлогын судалгааны төвийн захирал, судлаач, УИХ-ын гишүүн асан М.Батчимэгээс дараах асуултад хариулт авлаа.

-Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өмнөх УИХ-д өргөн барьсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүд Төрийн албаны тухай хуулийг өргөн барьсан. Иймээс  хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл бий учраас хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтойг төсөл санаачлагчид хэлсэн. Нэгтгээд хэлэлцээд явах боломжтой гэж та харж байна уу?

- Зүйл заалт нэгтгэх тухай асуудал гол биш л дээ. Тодорхой зарчмуудыг амьдруулах тухай асуудал эхний ээлжинд яригдах ёстой.

-2008 оны Төрийн албаны хуулийг сайн хууль муу биш. Гэхдээ өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс олон байна?

-2008 оны Төрийн албаны хууль бол тухайн үед дэвшил гаргасан. Сайн хууль гэсэн хүмүүсийн дүгнэлттэй санал нэг байна. Гэхдээ хамгийн гол зарчмаа тунхаглаад тэр зарчим хэрэгжих нарийвчилсан зохицуулалт дутуу байгаагаас хуулийн цоорхой бий болж байна. Тэр цоорхойг ашиглаад төрийн албан хаагчийг халах төрийн албыг улс төржүүлэх боломж гараад байна.

-Төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон. Энэ бол байнга гардаг шүүмж. Энэ шүүмж, бодит байдлаас салахын тулд яах ёстой вэ?

-Төрийн албыг мэргэшсэн зохицуулалттай болгох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Үндсэн хуулиндаа суурь өөрчлөлтүүдийг хийхгүйгээр төрийн албыг улстөржилтөөс сална гэж бодохгүй байна. Төрийн алба гэдэг бол гүйцэтгэх засаглал болох Засгийн газартаа үйлчилдэг, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг байгууллага. Гэтэл өнөөдөр Засгийн газар өөрөө гүйцэтгэх засаглалын байгууллага гэхээсээ илүү УИХ-ын үргэлжлэл болчихсон. УИХ-тайгаа холилдсон улстөржсөн байдалтай. Бусад парламентын засаглалтай улс оронд Засгийн газрын тэргүүн нь сайд нараа өөрөө томилдог байтал манайд УИХ-ын гишүүд томилдог. Улстөрчид томилдог гэсэн үг. Улстөрчид төрийн албан тушаал хуваарилахын төлөө “зодолдоод”, өрсөлдөж байна. Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын сайд нараа томилоод гүйцэтгэх засаглалын сайн муу хариуцлагыг өөрөө хүлээдэг болсон цагт төрийн албыг мэргэжлийн хүнээр бүрдүүлэх, тогтвортой ажиллах боломжтой. Гүйцэтгэх засаглал төрийн алба хоёр улстөржилтөөс ангид нэг шугаман дээр очсон цагт Засгийн газар төрийн албаа тогтвортой ажиллуулахын төлөө мэрийдэг болно. Төрийн алба хариуцлагатай ажиллах суурь үндэс нь энэ. Үндсэн хууль энэ өөрчлөлтийг оруулах чиг явж байгаа билээ. Сайн хэрэг. Энэ өөрчлөлтийг хийж байж төрийн алба тогтвортой байна.
Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын сайд нараа томилоод гүйцэтгэх засаглалын сайн муу хариуцлагыг өөрөө хүлээдэг болсон цагт төрийн албыг мэргэжлийн хүнээр бүрдүүлэх, тогтвортой ажиллах боломжтой

Мөн Үндсэн хуульд Төрийн албыг тогтвортой ажиллуулах мэргэжлийн байлгах асуудлыг тусгах хэрэгтэй. Үүний тулд Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн статустай болгох нь их ач холбогдолтой. Энэ нь Төрийн албаны зөвлөл төрийн албаныхаа талбарыг өөрөө хамгаалж хөгжүүлэхэд бие даасан эрх мэдлийг нь өгч байна гэсэн үг.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд яамдын нэрийг тухайлан зааж өгөх тухай асуудал яригдаж байгаа. Энэ хэр оновчтой санал вэ?

-Олон оронд Үндсэн хуульд яамдын нэрийг заадаггүй л дээ. Засгийн газрын тухай хуулиараа зохицуулдаг. Ялгаатай нь тэдгээр орнууд Засгийн газрын хуулиа сонгууль болгоны дараа өөрчлөөд байдаггүй. Улстөрчид юмуу тухайлсан хүнд зориулан яам байгуулдаггүй.  Засгийн газрын бүтцээ 20, 30 жил өөрчлөхгүй явдаг. Засгийн газрын бүтцийн хуулийг өөрчлөх их өндөг босготой, тогтвортой үйлчилдэг. Манайхны хэлдэгээр органик хууль нь. Манайд өнөөдөр органик хуулийн хамгаалалт гэж байхгүй болсон. Улстөрчид яаж ийгээд өөрчилдөг. Гуравны хоёроор өөрчилдөг Төсвийн тогтвортой байдлын хуулийг Үндсэн хуулийн цэц өөрчлөх нь зөв гэсэн тайлбар хийж байх жишээтэй л байна. Өнөөдөр яамдын нэрийг яагаад үндсэн хуульд оруулах тухай яриад байна вэ, гэхээр үндсэн хуулиас өөр хуулиар хамгаалж, тогтворжуулж чадахаа болчхоод байна. Бусад улс орнуудад төрийн алба цэгцэрсэн тогтвортой байдаг. Гэвч манайд чадахгүй байна. Үндсэн хуульд тусгачихвал Монгол төрийн бүтэц ямар ч гэсэн 20 жилээр тогтвортой болно. Төрийн ой чадамж мэргэжлийн чадавх нь төлөвшөөд ирэх суурь зарчим бий болно.
Төрийн алба бол улстөрчдөд бодлого шийдвэрээ гаргахад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хуулиар хамгаалагдсан Монгол Улсын төрийн бүтцийн цөм болж байгаа тогтолцоо гэдгийг л ойлгох ёстой. Өнөөдөр улстөрчдийн дураараа бужигнуулдаг талбар гэсэн ойлголт бий болчихлоо.

-Яамдын нэрийг Үндсэн хуульд зоочхоор Үндсэн хуулийг өөрчлөх гээд байх сонирхол бий болно гэж байна?

Магадгүй, ийм сул тал байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл үндсэн хуульд төрийн алба яамдын тоог тогтоосон Засгийн газрын хуулийг дөрөвний гурваар өөрчлөх зарчмыг Үндсэн хуульдаа зоож өгөх бас нэг гаргалгаа байж болно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуультай адил босго тавьчихна гэсэн үг. Ямар ч гэсэн Үндсэн хуулиар төрийн албаа тогтвортой байлгах асуудлыг шийдэх шаардлага байна гэж би харж байгаа. Яагаад гэвэл аливаа улс орон тусгаар тогтносон, бүрэн эрхтэй, хил хязгаараа хамгаалахын тулд, бүрэн эрхээ хамгаалж хөгжихийн тулд төртэй байх ёстой. Төр нь чадварлаг байх ёстой. Монголын төрийн цөм нь төрийн мэргэшсэн алба. Төрийн алба улстөрчдийн тоглоомын талбар биш. Муухайгаар хэлбэл тэдний гарын шүүс болоод дуусч байна. Төрийн алба бол улстөрчдөд бодлого шийдвэрээ гаргахад нь мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хуулиар хамгаалагдсан Монгол Улсын төрийн бүтцийн цөм болж байгаа тогтолцоо гэдгийг л ойлгох ёстой. Өнөөдөр улстөрчдийн дураараа бужигнуулдаг талбар гэсэн ойлголт бий болчихлоо. Сонгуулийн үр дүнгээс хамаарч төрийн алба хөдөлгөөнд орж байна. Гэтэл төрийн алба бие даасан цэвэр мэргэжлийнх байх ёстой. Улстөрч хүн гэдэг бол бүхнийг сурчихсан хүн биш шүү дээ. Ямар ч мэргэжилтэй, ямар ч боловсролтой хүн улс төрд сонгогдож болно. Гэхдээ тэр хүн өөрийн дураар ард түмний хувь заяаг шийдэх бодлогыг гаргах бус төрийнхөө мэргэжлийн албыг хүндэтгээд мэргэшсэн зөвлөмжийг нь сонсоод бодлого шийдвэрээ гаргаж бай гэж улс орон төрийн алба байгаа. Бид төрийн алба хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, хөгжүүлж хамгаалах ёстой.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ebe 2017-05-23 01:31:15
    uls turiin uhdel odoo ahij songogdohgui
    27.123.214.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-19 18:32:19
    Tagnuuliin alba gej uzej baigaan bolovuu. Ene avgaigaas bolood eh heleeree zuv bichdeg hun hovordloo.
    66.181.184.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Ni hao, Zhongguo ren Ba te qi me ge 2017-05-19 12:47:52
    Ni hao, Da Zhonghua hanzuren Ba te qi me ge
    220.191.168.22
    Мэдэгдсэн Хариулах
  • 9 2017-05-19 04:38:07
    ИХ зөв зүйл ярьсан байна. төрийн албаны тогтвортой байдал хэрэгтэй байна. Манай улсад 7-9 яам 20-иод агентлаг байхад л хангалттай.
    49.0.147.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-19 03:11:21
    юун тоглоомын талбар маш том хоолны тогоо болчихоод удаж бхад
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
    • Urwagch 2017-05-19 04:04:00
      Ene ologchin eh ornoosoo urbaj nuuts medeelel damjuulj amidardag biz dee. Tui zailaach
      116.114.201.246
      Мэдэгдсэн Хариулах