Ану, Японы бөхчүүд Нью-Йоркийн задгай талбайд халз барилдав
АНУ-ын Нью-Йорк хотод нэгэн сонирхолтой халз барилдаан энэ сарын 17-ны өдөр боллоо. Чөлөөт бөхийн эх орон АНУ, Япон Улсын шигшээ багийн хооронд энэхүү халз барилдаан болсон юм.

Нью-Йорк хотын Манхеттэн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Tаймс Сквэр” талбайд болсон уг халз барилдаанд АНУ-ын шигшээ багт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Жордан Барроуз, олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, Хелен Марулис, Будапештийн дэлхийн аварга Логан Стейбер, Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Жеймс Грин тэргүүтэй шилдгүүд багтсан. Харин Наран улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, Сосүкэ Такатани тэргүүтэй залуучууд багтсан юм.

Эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн гурав, нийт 11 жинд халз барилдсанаас Америкчууд 10:1-ээр ялалт байгуулжээ. Япончуудын цорын ганц ялалтыг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн аварга Юүки Ири байгуулсан байна.
 

Барилдааны дүн:

Эмэгтэйчүүдийн 48 кг: Викториа Энтони (АНУ) - Юүки Ири (Япон) 6:10
58 кг: Хелен Марулис (АНУ) - Юзүрү Күмано (Япон) 7:4
69 кг: Тамира Менса - Мива Морикава (Япон) 5:1
Эрэгтэйчүүдийн 57 кг: Энтони Рамос (АНУ) - Риня Накамүра (Япон) 12:0
61 кг: Логан Стейбер (АНУ) - Шинго Аримото (Япон) 11:0
65 кг: Зайн Ретерфорд (АНУ) - Дайчи Такатани (Япон) 8:2
70 кг: Жеймс Грин (АНУ) - Нобүёоши Такожима (Япон) 10:0
74 кг: Жордан Барроуз (АНУ) - Сосүкэ Такатани (Япон) 9:2
86 кг: Дэвид Тайлор (АНУ) - Такахиро Мүраяма (Япон) 1:19 цэвэр
97 кг: Кайл Снайдер (АНУ) - Коки Ямамото (Япон) 10:0
125 кг: Ник Гваздовски (АНУ) - Кацүтоши Каназава (Япон) 11:0
65 кг: Жордан Оливер (АНУ) - Франк Чамизо (Итали) 6:7






Эх сурвалж: МЧБХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.