Замын-Үүдийн гаалийн 36 байцаагчид холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэргийн шүүх хурал хойшлогдож энэ сарын 31-нд болохоор боллоо. Уг хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан энэ сарын 15-ны 08:30 цагт товлогдсон байсан ч гурван өмгөөлөгчийн хурал давхардсан үндэслэлээр ийнхүү хойшлогдоод байгаа юм. 

Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдыг авлигын хэргээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-наас эхлэн АТГ-т шалгаж эхэлсэн. Тэднийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад үйлдэл дээр нь баривчилсан байдаг.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа, харамсаж байна 2017-05-19 23:39:01
    Нэг их сүртэй хурал болохгүй. Шүүгдэгч нар аргаа олсон байгаа
  • Дандар 2017-05-19 15:33:30
    Гүний гааль ялангуяа нисэхийн гаальд бүр хар тамхины мафийн сүлжээ амжилттай ажиллаад удаж байгаа тэдэнтэй шүүх,цагдаа, бүр прокурор ч оролцоод хэвшил болжээ
  • Чинбүрэн 2017-05-19 05:39:37
    Паа, ёстой комоороо авахуулсан байна ш дээ.