Ц.Нямдорж: Би харамсаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хуралдааны эхэнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг хэлэлцэх товтой байсан юм. Учир нь энэ асуудлыг өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч Засгийн  газрын гишүүд чуулганы танхимд ирээгүй юм. Гэвч өнөөдөр мөн л Засгийн газрын гишүүд бүрэн ирээгүй байгаагаас үүдэн хойшлууллаа.

Үүнд бухимдсан УИХ-ын дарга М.Энхболд “УИХ Засгийн газрыг хүлээгээд сууж байдаг байгууллага биш. Өчигдөр хоёр сайд л чуулганы хуралдаанд сууж байсан. Өнөөдөр Ерөнхий сайд,  ЗГХЭГ-ын дарга хоёр нь сууж байна. Засгийн газрын гишүүн ажлаа хийх ёстой. Пээдийгээд байх зүйлгүй. Энэ асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа” хэмээв.

 Ингээд дараагийн асуудал болох Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцэв.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газрын итгэлийн сонсохоор Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна гэж уншаад байна. Амжих уу? Хоёрдугаарт, Би харамсаж байна. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгууль явах гэж байхад ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт  оруулна гээд л баахан давхисан. Бүтээгүй. Энэ жил дахиад энэ. Нэг алдаж болно. Хоёр алдах харамсалтай. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх асуудлаар Засгийн газар судалгаа хийх ажил зохион байгуулаад дахиад хуулийн хугацааг 25 хоног багасгаад явж байгаа нь ёс зүйгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал Засгийн газрын хийдэг ажил биш. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хуулиа л биелүүл. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хаана ч байхгүй жишиг.

-ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Хуулийн заалтын дагуу явж байгаа. Ганцхан төсөв санхүү хүнд байгаа учир ард нийтийн санал асуулга явуулах 30 тэрбум төгрөгийг хэмнэх зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаад явуулбал оруулж ирсэн. Түүнээс биш энэ Засгийн газар эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн юм биш. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал 2020 оноос хэрэгжүүлэх юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал ард нийтээс асууна гэж хуульчилсан. Ер нь олон жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьсан. Ард түмний яриад байдаг дордуулсан 7 өөрчлөлтийг сайжруулах  төсөл ч оруулж ирсэн. Тийм учраас энэ асуудлыг оруулж ирсэн юм.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Парламентад гурван намын төлөөлөл байгаа. Гэтэл манай намын саналыг аваагүй л дээ. Манайх Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулаад ард нийтээс асуугаад яваад байгаа л даа. Ерөнхийлөгчийн сонгуулиар ийм санал асуулга явуулж байгаа нь гурван ач холбогдолтой. Нэгдүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээ бүрдүүлэх, хоёр асуулттай байна. “Зөвшөөрөх үү, Үгүй юу гэсэн асуулт. Тэгээд 1 номерыг дугуйлаарай гэнэ. №1 нь эрх баригч хүчин өөрөө.  Тиймээс ямар санаа оноогоор яваад байна аа. Өөрсдийнхөө эрх мэдлийн талаар өөрсдөө ярихаа больё.  Ц.Нямдорж гишүүний хэлдэг үнэн. 30 тэрбумыг хэмнэж байгаад баярлалаа. Ийм утгагүй зүйл орж ирж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн тодорхой хэсгийг өөрчилье гэдэг судалгаа, яг энэ хэсэг нь болохгүй байгаа гэдэг үндэслэл нь хаана байна. 

-ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт танай намаас, тэр дундаа та байгаа нь үнэн. Та прокурорын асуудлаар саналаа хэлсэн. Бид 30 тэрбум төгрөгийг хэмнэх үүднээс хамтатгаж явуулахаар болсон юм.  Бид энэ мөнгөөр 30 хүүхдийн цэцэрлэг барина. Танай Орхон аймагт хүүхдийн цэцэрлэг барих мөнгө, О.Баасанхүү гишүүн ээ.

Үргэлжүүлэн гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй саналаа хэллээ. Улмаар гишүүдийн олонхийн саналаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol hyy 2017-06-01 20:33:52
    b id end yriad soliorood tsetsterheed suuj baihaad mongoliiig maani hesegchleed licence nereer hyvaaj zaraad duuslaa arhia savangiin duurinaasaa holdoj eh ornoo...
    69.181.206.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Нар 2017-05-20 05:12:51
    Мөнхбат тэнэг
    66.181.184.237
    Мэдэгдсэн Хариулах
  • амар 2017-05-20 04:42:44
    Үндсэн хууль өөрчилж нэг намын дарангуйлал руу буцаад гулсаж байхад ганц л эмэгтэй хуруу гаргаад нийгэм таг чимээгүй арчаагүйтээд өнгөрөх шив дээ
    150.129.142.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Орк Мөнхбат 2017-05-19 10:41:40
    Улс орны үндэс болсон Үндсээ хууль ярьж байхад 30тэрбум, хэмнэлт, аймаг бүрт 1цэцэрлэг гэх мэт эргүү юм ярих юм энэ эргүү Мөнхбат
    122.201.31.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-19 08:38:58
    Хэмнэлт нэрээр идэх гэж байгаа юм биш үү
    103.9.90.50
    Мэдэгдсэн Хариулах