“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүнэ
"Эрэл"-ийн  Б.Эрдэнэбатын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал даваа гарагт болох гэж байна. Тодруулбал,  Б.Эрдэнэбат  нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалын дагуу томилогдсон Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Б.Батболдыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан "Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "............." дахь зуслангийн байр"-нд нэгжлэг хийх зөвшөөрлийн дагуу мөн өдрийн 12 цагийн үед түүний гэрт нэгжлэг хийж, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг алгадаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
 
Улмаар энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 230  Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах  олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх  гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ.

Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүжи 2017-05-19 13:27:58
    Наадах чинь зохион байгуулалттай хэрэг байна. Гэрт нь нэгжлэг хийхэд хэн ч эсэхгүүцэж л таараа. Тэгээд төрийн хүний биед халдсан болно? Амеркад бол буудаж болно...
  • шударгыг хүсэгч иргэн 2017-05-19 10:16:21
    энэ хэргийг наад нөхөр чинь тоохгүй ээ.Харин Чингэс бондийн мөнгөнөөс идсэн олон тэрбум төгрөгийг нь л гаргуулж улсаа хохиролгүй болгомоор байна даа...
  • Т1 2017-05-19 09:01:52
    Шинэ эрүүгийн хуулийн хамгийн эхний бүтээгдэхүүн болж гарах нь дээ хөөрхий. Аргагүй л манлайлагч юм даа.
  • hun 2017-05-19 08:12:25
    bondiin mungu idej ulsad ih hemjeenii hohirol uchruulsan hergiin yah yum be..
    • Пүж 2017-05-19 13:33:14
      Эрэлийн Эрдэнэбат луйварчин биш, юм хийх, бүтээх донтой хүн шүү дээ? Юм хийх л гэж яваад???
  • зочин 2017-05-19 06:20:57
    амеркид бол шууд буудчихдаг юм гэсэн америкийг дээр дооргуй л магтдаг иймм юман дээр дууриаж байл даа
  • Санжаа 2017-05-19 05:38:09
    Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийг алгадна гэдэг бол арай л дэндэнэ ээ. Өөрийнхөө хэдэн зарц нартай харьцаж байгаа юм шиг юм болж дээ.
  • төрийн албаны хүний биенд ч хүрч болохгү 2017-05-19 05:11:51
    төрийн албаны хүний биенд ч хүрч болохгүй шдэ