М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг хуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ.  Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв.



Залуухан ээжүүд олон нийтэд нийгмийн идэвхтэй, бурууд нүд хурц, зөвд эерүү зөөлөн байж, бодит үнэнийг ил болгож, зөв сонголт хийцгээхийг уриалан, гурван нэр дэвшигчээс бодит мэдээллээ ил болгохыг уриалж байгаа юм.



Улсын эцгийг сонгох гэж байж, ховонд дурлаж, хүн муулж, худлаа хэлсэнд үнэмшиж, гоомой хандаж болохгүй шүү гэдгийг олон нийтэд уриалж, нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэдний энэ уриалгыг олон зуун мянган залуу ээж, охид, бүсгүйчүүд дэмжихээ мэдэгдэн "like" дарснаас харахад нэг томоохон давалгаа бий болж, нэр дэвшигч нар маскаа хуулахаас аргагүйд хүрэх нь тодорхой болж байна.

Ж.Сондор

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2017-05-20 06:20:46
    Эх орноо бодож хэн ОТ төлөө тэмцснийг нь ил зарлаарай.
  • AAA 2017-05-19 12:42:32
    ENHBOLDIIG HUJAA GEED BAIHIIN UNEN YUMUU UNEN BOL . YAMARUU ZUGEERUU.
  • Hurelsuh 2017-05-19 12:04:13
    Battulga Ganbaatar 2chin bolovsrolgui hudlaa amlasan, olon ehner solison mongo idej luivar hiisen geed boon l asuudal. Iim baij yaj ichihgui yronhiilogch blh gd...
    • Хүрэл сүх-д 2017-05-19 12:43:41
      Энхболд чинь хотын дарга байхаасаа л албан тушаалаа ашиглан газрын наймаа, авилгаар хязгааргүй баяжсан, төрөас төрсөн тэрбумтан олигарх. Ийм байж ичихгүй....
  • u 2017-05-19 10:04:45
    Ar taliin amidralaa bugdiig bich ta3
  • Долгор 2017-05-19 08:12:43
    2 бүсгүйн ярьж байгаа зүйл, гаргасан саналыг нь дэмжмээр санагдаж байна.
  • baatar 2017-05-19 08:10:27
    Нэр дэвшигчид бүх зүйлээ нээлттэй дэлгэмээр юм. Нууж хаагаад байх юм байх уу.
  • baagii 2017-05-19 08:09:26
    зөв хүнээ сонгож саналаа өгөөрэй
    • Тук 2017-05-19 13:34:38
      Энэ 3-с зөв хүн гэж хэнийг нь үзэх юм бэ? 3-лаа худалч хулгайч луйварчингууд
  • Суугий 2017-05-19 08:05:22
    Өөр олон олны танил салбар салбарын хүмүүс нэгдэж ард түмэнд төрийн тэргүүнээ сонгоход нь, танихад нь туслах ёстой.
  • seko 2017-05-19 08:03:40
    Heden batalgaa uzuuleh boloo gej bodohoor l
  • Иргэн 2017-05-19 07:20:40
    Энэ 2 эмэгтэй нэг л зүйлийг хэлж байгаагаас биш энэ 2ын хувийн амьдрал хамаагүй. Гэр бүл бүх зүйлийн л ил болгомоор байгаамлдаа
  • Ard 2017-05-19 06:31:09
    Nara gej iim yumaar mungu olj amidardag yumuu ! Aimshig huuhen
  • иргэн 2017-05-19 06:15:40
    хиншуугийн эхнэр гэж байдаг бол зовсон амьтан байдаг байхдаа эсвэл адилхан солиотой юм байдаг болов уу
  • unench 2017-05-19 06:09:29
    uursdiinhuu bagiig ehleed huul