29-р тусгай дунд сургууль нээлттэй хаалганы өдөрлөг зарлав
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр  хичээл хаялт зарласан билээ. Тэд сургуулийнхаа багш нарыг дохионы хэлийг муу эзэмшсэн  үүнээс болж сурагчид хичээлээ ойлгохгүй, сайн сурч чадахгүй байна хэмээн мэдэгдсэн. Тэд энгийн хүүхдүүдийн адил чанартай боловсрол эзэмшихийн тулд багш нарыгаа дохионы хэлийг сайн эзэмших ёстой гэдэг шаардлага тавь сан юм.

Сурагчдын тавьсан гомдол саналтай холбоотойгоор тус сургуульд БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч ажиллан,сурагчдын тавьсан шаардлага бодитой болохыг мэдэгдсэн юм. Улмаар сургуулийн захирал Б.Батсайханыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Түүний оронд тус сургуулийн дохионы хэлний багш н.Сарантуяаг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Шинэ удирдлагатай болсон 29 дүгээр тусгай сургууль өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зарласан байна. Хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-05-19 15:28:31
    Бэлдэж бэлдэж ийм шоу үзүүлбэр хийдгээ болимоор юм аа. Ер нь улсын бүх сургуулиуд ямар хувийн сургуулиуд элсэгч хайж байгаа биш дээ. Бөөн сүр ийм ажил хэрэггүй ...