О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг буцаалаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагч нь Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулж буй татвар, хураамж нь нийт улс орон, орон нутгийн одоогийн хэрэгцээнд зарцуулагддаг болохоос уг үйлдвэртэй холбоотой эрсдэлийг хүлээж байгаа Эрдэнэт хотын иргэд, тэдгээрийн ирээдүйд хамааралгүй байгаа. Дуусашгүй баялаг, хаагддаггүй үйлдвэр гэж байдаггүй тул Эрдэнэт хотын хаалтын үед уг хотын экологийн орчин, хүн амын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс хамгаалахад зарцуулах зорилго бүхий санг бий болгон, тус үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулгадаа онцоллоо.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Ундраа, Н.Цэрэнбат, Л.Элдэв-Очир, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,4 хувь нь дэмжсэнгүй. Иймд тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.