Ховд аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Сүүлийн өдрүүдэд цаг агаар хэт дулаарч буйн улмаас Ховд аймгийн Булган сумын Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, усны түвшин эрс нэмэгджээ. Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр Булган голын усны ердийн түвшин 300-310 см байх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 370-378 см буюу аюултай түвшинд хүрээд байгаа аж. Гол усны түвшин цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа учраас  Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж  "Өндөржүүлсэн бэлэн байдал" зарласан байна.

Булган сумын Онцгой комиссын даргын тушаалаар сумын  хэмжээнд эрсдэл үүсэж болзошгүй бүсийг тогтоох, эрсдэлтэй бүсэд байгаа иргэд, мал сүрэг, эд хөрөнгийн судалгаа гарган сумын Онцгой комиссын ажлын зурагт тэмдэглэх, эрсдэлтэй бүсээс хүн, малыг гаргах, дайчилгааны бүлгийг бэлэн байдалд ажиллуулах, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол өгч ажиллахыг байгууллагын дарга эрхлэгчид, багийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-19 15:12:27
    зайлуул хэдэн байгууллага багийн дарга нарт нь тэгээд тесев херенге унаа унаш байгаа юм болов уу дааш
  • иргэн 2017-05-19 10:11:20
    гарчиг нь инээдтэй онигоо юм.Ховд гэдэг чинь ганц Булган сум биш шүү гэдгийг наад эргүүтсэн нөхөртөй сайн зааж өгөөрөй... Булган сумд л болсон асуудал байна шүү...