“Унадаг дугуйтай Улаанбаатар” парад маргааш болно

“Автомашингүй өдөр” буюу маргааш Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгуулна. МЗХ-оос санаачлан 2013 оноос дугуй унадаг залуусын тоог нэмэгдүүлэх, нийслэлд унадаг дугуйн замыг бий болгох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд унадаг дугуй унах залуусын тоо ч эрс нэмэгдсэн нь төслийн үр дүнг харуулж байгаа юм.

Энэ жилийн дугуйн парадаар унадаг дугуй унадаг залуусыг хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриалж байгаа юм. Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйчид зайлшгүй хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй. Хамгаалалтын малгай өмсөж хэвшснээр тархины гэмтлээс бүрэн хамгаалах боломжтой юм. Дугуйн парадын үеэр зориулалтын сайн чанарын хамгаалалтын малгайг 20000 төгрөгөөр худалдаалах болно.

Дугуйчид жил бүр унадаг дугуйгаар үг болон дүрс бүтээдэг бөгөөд энэ жил дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээж, “Дугуйтай Монгол” хэмээх дүрсийг бүтээх юм байна.

Дугуйн парад маргааш 14 цагаас МУИС-ийн төв байрны баруун талд цугларах бөгөөд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд үйл ажиллагаагаа явуулдаг GREEN BIKE гэр бүлийн унадаг дугуйн түрээсийн үйлчилгээгээр үйлчлэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2017-05-19 10:07:35
    унадаг дугуйн үнийг бууруулах арга хэмжээг төрөөс авмаар байна. гайгүй шиг дугуй машины үнэтэй байх юм.Үнэ хямд бол 3-10 сар хүртэл дугуй унамаар байна.үр дүнтэ...