Оюутнуудад хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулав
Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс их дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан, мөн их дээд сургуулиудын ойр орчимд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.  Сургалтад АШУИС болон МУИС-н 5 бүрэлдэхүүн сургуулийн нийт 500 орчим оюутан хамрагджээ.

Тус сургалтыг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Батзаяа, дэслэгч Г.Доржбат, дэслэгч Х.Тулга нар үе шаттайгаар заасан бөгөөд сургалтаар оюутануудад энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулан сурталчилж, оюутан залуучуудтай халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодол солилцлоо.

Цаашид тус хэлтэс цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэдийг татан оролцуулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг бүлгээр нь эрүүгийн хариуцлагад татах бодлогыг барин ажиллаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.