Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа гэв
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд О.Баасанхүү гишүүний Ерөнхий сайдад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэм хэргийг тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаарх асуулгын хариуг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулж байна.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг  нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлжээ. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа ажээ.

Энэ хэрэгт 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Сүүлийн үед хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга  улам нарийсаж, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа,  өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болжээ. 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулж байна
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2017-05-20 01:10:22
    Хүний эрхийн асуудал гэх байх гэхдээ хууль хяналтынхан даан ч хариуцлгагүй хуулгүй явж ард түмэнд минь нэгэн гамшигийг нутагшууллаа