Төгсөгч оюутан залуусыг  ажлын байранд бүртгэлээ

2017 оны дөрөвдүгээр дүгээр сарын эцэст улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянга болж өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна. Харин ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэдийн тоо 12.7 мянга болсон талаар ҮСХ мэдээлээд байгаа.

Тэгвэл ажилгүйдлийг бууруулах хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар МУИС-тай хамтран 1000 ажлын байранд оюутан залуус, төгсөгчдийг бүртгэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн үүнтэй зэрэгцэн залуучуудын хөдөлмөрийн бирж 1200 ажлын байрыг залууст санал болгосон юм.

Энэ оны төгсөлтөөр нийт 30 гаруй мянган оюутан ажлын байрны өрсөлдөөнд хүч үзэхээр байна. Залуучуудын хөдөлмөрийн бирж дөрөвдүгээр курсын оюутнуудын 80 орчим хувь нь мэргэжлээ буруу сонгосон гэсэн судалгаа гаргажээ. Тиймээс мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхолоос гадна зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Б.Сансар
olloo.mn

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.