С.Бямбацогт: ОХУ, БНХАУ, Зүүн өмнөд Азиас хар тамхи орж ирж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаарх асуулгын хариуг сонсож байна.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон бусад албаныхан гишүүдийн асуултад хариулж байна

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өсвөр насныхан хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх хэрэглээ ихсэж байгааг мэдээлэл дурьдлаа. Нэгдүгээрт,  хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн мэдээллийн системийн уялдаа холбоотой ажиллах боломж ямар хэмжээнд байгаа вэ? Яг энэ асуудал дээр хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэж чадахгүй байна. Олон хуулиудын зохицуулалт тодорхойгүй байгаагаас үүдэн МУСК-уудаар хар тамхи хэрэглээд мансуураад тэр нь сайн сайхан байгаа юм шиг хэлбэртэй сурталчилгаа ихээр хийж байна. Ингэхээр амьдрал дээр ийм байдаг юм байна гээд ойлгоод эхэлж байгаа юм. Тэгэхээр гэмт хэрэг болон түүнтэй адилтгах үйлдлийг соёлын бүх төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан түгээхийг хориглох бие даасан хуультай болох шаардлагатай байна.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: 2002 онд Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталж байсан. Энэ хууль тодорхой хэмжээгээр шаардлага хангахгүй байгаа учраас өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Зохицуулагдаагүй асуудлыг зохицуулах чиглэлээр Эрүү, Зөрчлийн хуульд тодорхой заалтууд тусгагдсан.  Хар тамхи, мансууруулаха бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төлөвлөсөн ажлууд байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэх сонирхлыг өдөөх, үйл ажиллагаанууд гардаг. Үүнийг зохицуулах хуулиуд байдаг.

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Манайд бол хар тамхийг илрүүлэхэд шээс цуснаас дээж авч байж хэрэглэсэн эсэхийг нь тогтоодог. Хар тамхитай тэмцэхэд нэн шаардлагатай байгаа зүйл бол хэрэглэсэн эсэхийг газар дээр нь илрүүлэх төхөөрөмж болоод байна. Биеэс арчдас авч газар дээр нь боломжтой тоног төхөөрөмжийг олон улсад хэрэглэдэг. Хамгийн сүүлд SBN телевизээр хар тамхины хэрэглээтэй холбоотой кино гарсан. Бид очиж хариуцлага тооцож, цаашид хамтран сэргийлж ажиллахаар болсон.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Мансууруулах бодис, хар тамхитай төрийн бодлогоор хатуу тэмцэх шаардлага тулгарч байна. Хар тамхи хэрэглэсэн хүмүүст хяналт яаж тавьж байна вэ? Шүүхээс ял шийтгэл авсан хүмүүс нь гарч ирээд өсвөр насныхныг уруу татдаг асуудал байгаа. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах шаардлагатай,  юу дутагдаж байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Хар тамхитай тэмцэх чиглэлээр өмнө нь таван хүнтэй хэлтэс ажилладаг байсан.  Гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдэх болсон учраас хэлтсийг газар болгон 33 хүнтэйгээр өргөжүүлсэн.  Гэсэн ч шаардлага хангахгүй байгаа. Эмчлэх, эрүүлжүүлэх, хилээр нэвтрүүлэхгүй байхад хил, гаалийн байгууллагын ажиллагаа чухал байгаа. Мэргэжилтнээ бэлтгэх, сургах, чадавхижуулах шаардлага байгаа. Хар тамхийг илрүүлэхэд биеэс нь арчдас авах, үнэрч нохой бэлтгэх, тоног төхөөрөмж авах шаардлага бий. Хамгийн гол нь төсөв хөрөнгөний асуудал байгаа. Монголд хар тамхи орж ирж байгаа гурван л суваг байна. ОХУ-аас болон БНХАУ, Зүүн өмнөд Азиас хар тамхи орж ирж байна. Энэ гурван сувгийг хаах боломжтой, мөн хөрш хоёр оронтойгоо энэ чиглэлд хатуу тэмцэж, хамтран ажиллаж байгаа.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятад, Орос хоёр энэ төрлийн гэмт хэрэгт хатуу арга хэмжээ авахаар болж, тохиролцсон. Хятадад саяхан айлчлахдаа энэ асуудлыг хөндөж, хоёр сувгийг хаахад хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Byambazogt saidad !!!! 2017-05-21 03:53:57
    Horigdood yalaa edleed garch irsen irgeded Setgel zuin emchilgee mash chuhal baidag getel ene torliin Bolowson huchin Mongold baihgui iimd Mergejilten beltgee !...
  • Зочин 2017-05-20 10:33:31
    Цагдаа гааль зэргийн алба хаагчид оролцоод бгаа.Баячуудын зугаа шдээ
  • suhk 2017-05-20 04:35:11
    hatuuhan arga hemjee av
  • Энхтөр 2017-05-19 11:47:23
    Баячууд дарга нарын э рх бацаанууд бас цагдаа, прокурор ч хар тамхи хэрэглээд ялгүй яваад байна. хууль хэрэгждэггүй юм. Хуулийг хэрэгжүүлэх гэхээр авилга, албан...
  • Зочин 2017-05-19 10:47:35
    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр:нараа Дорноговь аймаг Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст ажиллаж болох уу. Хувийн хэвшилээс шатахуун авдаг эсэ...