ФОТО: Монгол банхарын гөлгөн нохдын үзэсгэлэн, тэмцээн
Монгол банхарын гөлгөн нохдын аварга шалгаруулах “Ирээдүйн аварга 2017” үзэсгэлэн, тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Арслан клубээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг тэмцээн нь нүүдэлчин монголчуудын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон Монгол банхар үүлдрийн нохой сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг бататгах, Ирээдүйн аварга болох чанартай, чансаатай гөлгөн нохдыг тодруулах, Монгол банхар өсгөн үржүүлэгчдэдээ урам зориг, урагш алхах чиглэл өгөх зорилготой аж.

Үзэсгэлэн тэмцээнд уламжлал ёсоор тухайн жил төрсөн буюу 2016-2017 оны өвөл төрсөн Монгол банхар, анч тайга нохойн гөлөг оролцож байгаа бөгөөд монгол банхар 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө ба хойно төрснөөр насны хоёр ангилалд хуваагдаж байна. Харин анч тайга насны ангилалгүй оролцож байгаа аж.

Монгол банхар, анч тайга нохой үржүүлэгч, сонирхогч хэн бүхэнд үзэсгэлэн тэмцээн нээлттэй бөгөөд "Монгол банхар" клубийн 35 гаруй үржлийн газрууд бүгд оролцож байна.
















 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баагы 2017-05-22 04:59:02
    Хоточ банхар бол өдөр эзэнтэйгээ хонь дагаж унтаж амарч авана шөнө бол цурам хийхгүй хотоо манаж хонодог Монгол малчинд яг таарсан нохой манайхан л малч
  • зочин 2017-05-21 00:27:56
    Монгол банхар гэдэг чинь Түвд нохой л доо. Гаднаас нохой оруулж ирэхийг зөвшөөрөх хэрэгтэй
  • huurhun yum aa 2017-05-20 17:30:53
    Banhar tejeemeer yum aa.