Гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа дууслаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгнө. Саналаа өгөх иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм. Энэ дагуу энэ сарын 1-20-ны өдрийг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх гадаад улсад байгаа иргэдийн хүсэлтийг хүлээж авсан байна.

Гадаадад байгаа иргэдийн илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээх бөгөөд бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийж, хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэх юм.
         
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.