Хатгал сумаас худалдан авсан шилтэй загаснаас найман иргэн хордлого авчээ
Хөвсгөл аймгийн Хатгал сумаас худалдан авсан шилтэй загаснаас хордлого авсан найман иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн уг загаснаас хордлого авсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлэгдэж байгаа тухай албаныхан мэдээллээ.

Хордсон иргэд энэ сарын 16-ны орой 21.00-22.00 цагийн үед Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс Цэнхэр далайн өгөөж, Хар ус нуур нэрийн шилтэй загас болон, утсан загас, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12.00 цагт "Далай ээж" хүнсний захаас Дүүрэн нуур, Хөвсгөл хатгал, Хатан загас, Хөвсгөл цагаан загас нэрийн шилтэй загас болон утсан загас худалдан авсан байна.

Дээрх нэр төрлийн шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэснээс шалтгаалж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасаг 4 том хүн, 3 хүүхэд хоолны хордлогод орж хэвтэн эмчлүүлж байна.


П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-22 06:51:21
    Шиннэг сүү аваад шар сүүгээр нь цөсөө угаая гээд ээдүүлэх гэтэл ээддэггүй.Энэ сүүг шалгахгүй бол бас хжцүү болжээ.Би шингэн сууг 19-ын үйлчилгээнээс авсан
  • Буруутай хүн үгүй 2017-05-22 04:55:20
    Амйгийн ариун цэвэр МХГ дээр яриа ирхээр. Хужаа загас байсан хужаад хийсэн консерв байсан гэдэг яриа гараад амархан шийдчихнэ.