П.Баярхүү: “Сервис центр” төслийн ажлыг хурдан эхлүүлэх хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр”-ийг барьж байгуулах, төлөвлөлт, шийдлийн санал боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралд ажлын хэсгийн ахлагч БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, нийслэлийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг болон бусад гишүүн оролцсон юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн дэд ахлагч П.Баярхүү “Сервис центр” бол  иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, ус болон дулаанаар хангах төсөл юм.  Эхний ээлжид БХБЯ, нийслэл, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг эхлүүлж, жишиг төвийг барих хэрэгтэй. Бидний туршлага судалсан орнуудад ус, дулаанаа шийдчихсэн тохилог хауст амьдардаг иргэд олон байдаг нь  ажиглагдсан. Гэр хороололд тийм л орчинг бүрдүүлэхийн тулд  “Сервис центр” төслийн ажлыг хурдан эхлүүлэх хэрэгтэй байна” хэмээлээ.

“Бичил дэд төвийг барьж байгуулах, төлөвлөлт, техник шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг  хуралдааны үеэр гэр хорооллын суурьшлын бүсэд бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд төв” барьж, байгуулах ажлын ТЭЗҮ  байгуулах, уг зохион байгуулахдаа Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн ажлын уялдаа холбоог ханган ажиллах, төслийн удирдах хороо, төслийн нэгжийг хууль журмын дагуу байгуулах, ажлын хэсэгт орсон мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, тэдэнд нэгдсэн цогц ойлголтыг өгөх зэрэг шийдвэрийг гаргав.  

Ирэх сарын 16,17-ны өдөр БХБЯ нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Сервис центр” төслийг илүү өргөн цар хүрээтэйгээр иргэдэд танилцуулахаар боллоо. Энэ ажилд нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хамтран оролцох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-22 05:52:03
    МАН-хан тэнэгтэхээ болиод өгөөч.Та нар бас л баахан татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаах санаагаа олоод гараа угаах гээд байнаадаа..Наадахыг чинь жирийн нэг