Жуулчдыг ердийн хөсгөөр аялуулах зөвлөмж гарлаа
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчид, жуулчид Монголын уламжлалт нүүдлийн соёл морь, тэмээн хөсгийг ихээр сонирхох болсон төдийгүй аялал зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагууд ердийн хөсгийн үйлчилгээ /морь, тэмээ унах/-г аяллын багцдаа ямар нэг хэлбэрээр багтаах болсон.

Иймд ердийн хөсгийн үйлчилгээг эрхлэгчид нь дадлага, туршлагатай хөтөчтэй байх, эрсдэлгүй  аюулгүй байдлыг ханган, эрх зүйн зохицуулалт, нэгдсэн зохион байгуулалтай  байх шаардлага гарч байгаа юм.

Үүнийг зохицуулах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын тушаалаар “Ердийн хөсгөөр аялах, аялуулах зөвлөмж”-ийг батлан гаргалаа. Зөвлөмжид ердийн хөсгийн үйлчилгээг эрхлэгчдийн үүрэг, хариуцлага, аялалд морь, тэмээн хөсгөө бэлдэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах болон ердийн хөсгөөр аялагчид нь морь тэмээтэй хэрхэн харьцах зэрэг зөвлөмжийг тусгажээ. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дээрх зөвлөмжийг мөрдүүлэх чиглэлээр  үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт хийх, гарын авлага бэлдэж өгөх, хэвлэл мэдээллээр сурталчлах ажлуудыг зохион байгуулах аж.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод морь, тэмээн хөсгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдээс гадна Налайх дүүргийн 6-р хороо буюу Горхи Тэрэлжийн амралтын бүсэд ердийн хөсгийн аяллын үйлчилгээ эрхлэгч 4 нөхөрлөл, 50 гаруй морь, тэмээн хөтөч үйлчилгээ үзүүлж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТИЙМ ЭЭ 2017-05-22 09:34:54
    ТИЙМ ЭЭ ТИЙМ АЛЬ ЭРТ БОДОХ БАЙЖ ДАА УСАН ТОЛГОЙТУУД АА
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах