Үндсэний бөхийн холбооны “Их Эе” хуралдана гэв
Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эе тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо хуралдахаар болсон тухай ээлжит бус “Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ. “Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2003 оны 403 дугаар тогтоолыг МҮБХ хэрэгжүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж, Ажлын хэсэг томилсон юм. Цэцдийн зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсгээс зохион байгуулж буй Ээлжит бус Их Эед идэвхтэй оролцохыг бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул цэц, аймгийн бөхийн холбоодод уриалж байна” гэв.

Дашрамд дуулгахад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Их-Эе-ийг хуралдуулахаар төлөвлөж байсан ч уг хурал болоогүй. Тухайн үед хурал болохоос урьтаж талууд мэдээлэл хийж, өөрсдийн байр суурийг илэрхийлээд байсан билээ. Тухайлбал Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Р.Нямдорж хэлэхдээ  “Аварга Х.Баянмөнх, А.Сүхбат тэргүүтэй хүмүүс  Монгол бөхийн өргөөнд 14 жил шунаж  хэл ам хийж байна.  Энэ хугацаанд над руу маш олон удаагийн дайралт хийсэн.  “Их эе”-ийн хурлыг хуулийн дагуу зохион байгуулна хэмээн ярьж байна.  Шүүхийн өмнө баримт бүрдүүлэх гэж маш олон хуурамч бичиг баримт үйлдсэнийг нь нотлох баримт надад бий.  Тиймээс УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, болон түүний гар хөл болон ажиллаж байгаа Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэбат нар жинхэнэ хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу” хэмээгээд хурал болохгүй гэдэг зарыг бөхчүүдэд тарааж байсан билээ. 

Харин нөгөө талд Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед  шударга ариун байх ёстой  Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.  Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө бид тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бид шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлнэ. МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлаа хийнэ" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл энэ удаад ч  мөн адил МҮБХ-ноос "Их Эе" хуралдах болсон талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн хурал болно гэх зарыг ямартай ч тараагаад байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хурлаа хий 2017-05-24 15:52:31
    Зөв зөв. Хурал болох ёстой.
  • Zochin 2017-05-23 03:12:13
    Holboog 26 jil udirdaj baigaa ni Bayanaa awarga bish bolohoor yaj ch bodood SAMRAGCH ni Hyamdorj um bish uu
  • СҮХБАТАА ЧИ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ УЛСТӨРД ӨГСӨН. 2017-05-23 02:35:36
    СҮХБАТ БАЯНАА АВРАГА АЦ ГАНБОЛД НАР МОНГОЛ БӨХИЙГ СӨНӨӨЖ САНАА АМРАХ УЛСУУД ШҮҮ. ӨӨРСДӨӨ ЧАДАХГҮЙ ӨРӨӨЛИЙГ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ. УЛСТӨРД ЗҮРХЭЭ ӨГЧИХСӨН НОВШНУУД ШД....