Б.Чойжилсүрэн: 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөөд байгаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Эдийн засгийн хамтын ажиллагааны сан нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын өртөг бүхий таван төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулагадаа дурдав.
Шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уг ерөнхий хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулсны дараа Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх аж.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулж гишүүдийн хувьд өмнө нь авсан 105.6 сая ам.долларын зээлийг ямар төслүүдэд зарцуулсныг сонирхохын зэрэгцээ үлдсэн төслүүдийг хэрэгжүүлэхгүй удаад байгаагийн шалтгааныг илүүтэй тодруулж байлаа. Мөн өмнө нь авсан зээлээ дуусгаагүй байж, дахин зээл авах шаардлага бий эсэхийг лавлав.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар Үндэсний оношлогоо эмчилгээний төв, хот хоорондын нийтийн тээвэрт дэмжлэг үзүүлэх зэрэг таван төслийн 105.6 сая ам.долларын өртөг бүхий зээлийн хэлэлцээр байгуулсан. Харин үлдсэн 190 сая ам. долларын зээлийг эрх зүйн шинэчлэлийн багц, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн төсөлд зарцуулахаар тусгасан байсан. БНСУ-ын тал төслүүд үндэслэл муутай байна үзсэн учраас ажил удааширсан тал бий гэж байлаа. Мөн тэрбээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөөд байгаа. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийж байгаа болохоор яг ямар төслүүд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх асуудал тодорхой бус байгаа гэж хариулав.
Ингээд Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, гишүүдийн олонх дэмжлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • рад 2017-05-24 01:27:16
    ЭНЭ САНХҮҮГИЙН МЭДЛЭГГҮ НӨХРИЙГ ЯАНАА
  • mgl irgen 2017-05-23 17:41:24
    aar shaarhan jijig tusul ntr yariad l argatsaagaad dundaas n oorsdoo tsavchaagaa hiihee l bodoj bga do, ulsdaa heregtei sain tom tusul bnauu? yu ch bhgvi.....?
  • ТОЛГОЙГҮЙ ХҮН ТОЛГОЙГҮЙ ХҮН 2017-05-23 14:52:16
    ЖИИП УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН. энэ толгойгоо гартаа ганзагалсан үхдэл бууэ арилж үз.
  • bat 2017-05-23 13:12:08
    Odoo ene zeel bolon tyslamjaa zogsoo.Ene tomchyyd idseer ard tvmen xoosorsoor.Eswel zeel tyslaltsaa ögch byi yls ni zoxitsyylj ajilaa xiig
  • zochin 2017-05-23 12:04:13
    khogiin muu durak ,
  • mongol emee 2017-05-23 10:19:02
    Choijoo xvv ylaa vvrex shag irnee. Ard tvmnee xedii chinee ix doromjlono chi ter xireeree tolno Ter shagt chini vxen xatan shugluulsan mongo xereg bolxgvi thvv?...