Испанийн эрх барих намын гишүүн Леон мужийн захирагч хатагтай Изабел Карраског олон нийтийн дунд буудан хөнөөсөн байна. Түүнийг намынхаа уулзалтад оролцохоор гэрийнхээ ойролцоо гүүрээр гарч явахад нь энэ хэрэг яюдал гарчээ. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан 2 эмэгтэйг баривчлан саатуулаад байгаа бөгөөд тэднийг Асторга хотын орон нутгийн цагдаагийн газрын даргын эхнэр охин хоёр байсан гэж El Pais сонин мэдээлсэн байна. Испанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс харахад охин нь хотын зөвлөлийн ажлаасаа халагдаад удаагүй байжээ. Хэрэг явдалтай холбогдуулан хийсэн Испанийн Дотоод Хэргийн Яамны төлөөлөгчийн мэдэгдэлд дурьдсанаар энэ халдлагад ямар нэгэн улс төрийн шинж чанар байхгүй зөвхөн хувийн өс хонзонтой холбоотой үйлдэл байсан гэжээ.
Хатагтай Изабел Карраскагийн амь үрэгдсэн гүүр орчимд дээр олон зуун хүмүүс цугларан гашуудал илэрхийлсэн бөгөөд Испанийн ерөнхий сайд Мариано Ражое, сөрөг хүчний болон бусад улс төрийн намууд эмгэнэл илэрхийлсэн байна.

Uno
Оллоо.мн