Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,
 

  • Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг Франц улсад суух Элчин сайдаар,
  • Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг Швейцарь улсад суух Элчин сайдаар,
  • Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар,
  • Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар,
  • Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон Улсад суух Элчин сайдаар,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилохыг асуудлыг тус тус хэлэлцэв.


Энэ үеэр байнгын хорооны гишүүд улс орон хүнд нөхцөлд байгаа үед томилогдоод явж байгаа тул эргэх холбоо сайтай ажиллаарай, хариуцлагагүй ажилласан тохиолдолд эргүүлэн татна гэдгийг анхааруулж байв. Үүний дараа санал хураалт явуулахад Элчин сайд нарыг томилох асуудлыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн өмнөх Элчин сайдуудыг эргүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Улс орны удирдах гол талбарт хариуцлагын 2017-05-24 15:56:28
    Анх сонгуульд таныг төлөөлж УИХ-ын ажиллагаанд оролцон эрх ашгийг тань хамгаална гэж амлалт өгч байж сонгогддог. Хуралдаа 95% доош оролцоотой бол эргүүлэн тат.
    202.179.24.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-24 10:42:07
    олонхийн саналаар сонгогдсон уих ын гишуунийг дургуй нь хурсэн дуракуудын саналаар эргуулэн татна гэдэг бол сонгуулийнхаа мен чанарт харш шуудээ тэнэгууд минь
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Suren 2017-05-24 06:21:12
    Undsen huulind oorchlolt oruulbal UNHurliin gishuudiig erguulen tatah zaaltiig oruulj ogooroi
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах