УИХ-ын 30 дугаар тогтоолоор ҮХЦ-д ханджээ
УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтыг хүчингүй болгосон УИХ-ын  30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт  нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Алтангэрэл ирүүлсэн  байна.

Харин Ардчилсан намын бүлэг уг асуудлыг хэлэлцээд, иргэн О.Алтангэрэлийн хүсэлтийг нь дэмжиж, нэн шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр дэд заалтын тухайд Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож, олон уллсын валютын нэмэгдүүлэх заалт юм. Гэтэл үүнийг Улсын Их Хурал 30 дугаар тогтоолоороо хасаад байгаа юм.
 
  Тэгвэл өнөөдөр иргэн О.Алтангэрэл Улсын Их хурлын 30 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Үндсэн хуулийн цэцэд мэдээллээ хүргүүллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.