Анна: Мотоспортоор хичээллэхэд эмэгтэй хүнд бяр тэнхээ чухал
Анна
Нас: 28
Мэргэжил: Санхүүч
Дуртай өнгө: Улаан
Хобби: Дижи хийж, мотоцикл сонирхдог.

Олон Улсын мотоциклчдын “Ралли Монголиа 2014” тэмцээн ирэх сард болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас таван монгол эмэгтэй оролцохоор бүртгүүлээд байгаагийн нэг нь Х.Оюунтуяа буюу Анна юм. Түүнийг дижи Анна гэдгээр нь та бүхэн андахгүй биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Мотоспорт гэх хүнд портыг сонгон хичээллэж, өөрийгөө зориулаад явж байгаа танд баяр хүргэе. Ирэх сард болох Олон Улсын мотоциклчдын “Ралли Монголиа 2014”- та эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Уг тэмцээнд хэдүүлээ оролцох гэж баына вэ?
-Олон Улсын мотоциклчдын бартаат замын “Ралли Монголиа 2014” ирэх наймдугаар сарын 10-17-ны өдрүүдэд болохоор товлогдсон. Холын зайн уралдаанд таван Монгол эмэгтэй оролцохоор бүртгүүлээд байгаагийн нэг нь би. Бидний дөрөв нь Монголын Эмэгтэй Мотоциклчдын Бүлгэмийнх бол нөгөө нь “Наката моторс” клубын тамирчин байгаа.
Бидний зорилго бол ралли төрөлдөө Азийн хэмжээнд хамгийн хэцүү бас томд тооцогддог “Ралли Монголиа” уралдаанд ‘Монгол эмэгтэй мотоциклоор оролцсон анхны түүхэн бариаг хийх. 
Бүсгүйчүүд маань найм хоногийн турш Монголын хээр тал нутгаар 4000 орчим км зам туулан уралдах бөгөөд өдөр бүр дунджаар 500 гаруй км замыг байгаль цаг уурын нөхцлийг үл харгалзан туулна.

-Ямар маршрутаар уралдах вэ?
- Уралдаан маань их өргөн уудам талбайг хамарна л даа. Энэ жилийн хувьд Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилнэ. Замын хувьд уул ус, хад чулуу, элс говь, намаг балчиг гээд аль хүнд гэсэн бартаат замуудыг сонгосон байсан.

-Таныг өнгөрсөн жилийн Ралли Монголиа-2013”-т оролцож байсан гэсэн?
-Тиймээ. Өнгөрсөн жилийн уралдаанд туршлага судлах зорилгоор нэг эмэгтэй тамирчдын хамтаар оролцож байсан. Иймээс бага ч гэсэн туршлагатай гэж хэлж болно.
Харин энэ жил илүү олуулаа болж, амжилт гаргахын төлөө оролцож байна.

-Уралдааны эмэгтэй ангилалд гадны улсуудаас ямар тамирчин оролцох бол?
-Одоогоор Японы эмэгтэй 2-3 тамирчин оролцох төлөвтэй байна.

-Ингэхэд мотоспортыг яагаад сонгох болов. Баргийн эмэгтэй энэ спортоор хичээллээд байдаггүй шүү дээ?
-Сонирхлоороо  гэх үү дээ. Эхлээд чопер унадаг байсан л даа. Тэгээд сүүлдээ бүр гүнзгийрч,  мэргэжлийн талруугаа орох сонирхолтой болсон.
Намайг энэ спортод уруу татсан хүн бол  "Ралли Монголиа 2013" уралдааны оролцогч Ч.Батцэцэг гэж хүн байгаа.

-Бэлтгэл сургуулилтаа хаана хэрхэн базааж байна вэ?
-Бид өдөр бүр бэлтгэлтэй байгаа. Ажлын өдрүүдэд фитнес бэлтгэл хийдэг бол амралтын өдрүүдэд мотоцикльтой бэлтгэлээ “Молцог элс” гэдэг газарт хийж байна. Бид чинь дан ганц мотоцикл унахгүй. Бартаа саад тохиолдлоо гэхэд хүч чадал хэрэгтэй. Адаглаад л үерлэсэн голоор түрэх, элснээс татаж гаргах зэрэгт ганц эмэгтэйн бяр дутна л даа. Иймээс фитнес бэлтгэл их чухал.

-Тэгвэл тэмцээнийхээ тактикаас сонирхуулбал?
- Хурд болон мотоциклын моторын хүчин чадлаас хамааран багийн гишүүд аль болох ойрхон явахыг хичээнэ. Ингэснээр бартаа ихтэй замд цаг алдахгүй бас төөрөхгүй байх давуу талтай.

-Эмэгтэй мотоцикльчдод ивээн тэтгэгч олдохгүй байгаа гэж сонссон юм байна?
-Ер нь бол бидэнд санал тавьсан ивээн тэтгэгчид байгаа л даа. Одоогоор шийдээ гаргаагүй байна. Мото спорт бол зардал өнгөртэй спорт. Яагаад гэхээр мотоцикл чинь техник л юм чинь эвдэрнэ. Тэгэхээр сэлбэг хэрэгсэл нь бүгд бэлэн байх ёстой. Засварчид ч мөн ялгаагүй тусламж үзүүлэхэд бэлэн байх ёстой. Тэдний төлбөрийг ч оролцогчид гаргана.

-Нууц биш бол “Ралли Монголиа-2014”-т оролцоход зардал хэр гарч байна?

-Такс нь гэхэд 1300 амдоллар, техник засварчнаа цалинжуулахад 500-600 доллар гээд бодохоор зардал нь их л дээ.

-Та энэ удаагийн уралдаанд унах мотоциклоо танилбуулбал?
-115 кг жинтэй. Yamaha WR450 хүчин чадалтай мотоцикль байгаа.

-Таныг дижи гэдгийг хүмүүс андахгүй байх. Одоо Дижигээ хийж байгаа юу?
-Урилгаар клубуудэд очиж дижи хийдэг. Энэ миний хобби.

Уралдаанд тань амжилт хүсье.


/Мотоцикльч найз Ч.Батцэцэгийн хамтаар/




Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нара 2014-08-05 08:20:16
    ямар мундаг юм бэ, дүү нартаа амжилт хүсье
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • unen goe 2014-08-05 06:45:42
    baagii chi shuu
    41.194.80.2
    Мэдэгдсэн Хариулах
  • unen goe 2014-08-05 05:35:42
    unen goe
    41.194.80.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zaluu 2014-08-01 02:44:23
    mudag amjilt husey!
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах