СХД-ийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайг тохижуулж байна

Энэ оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлээд байна.

Тохижилтын ажлаар хуучин авто замыг засварлаж, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар төлөвлөсөн ба нийт 61 ширхэг эко хавтан бүхий автомашины зогсоол хийгдэхээс 5 ширхэг автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар бусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөжээ.

Мөн 1145 м2 явган хүний зам, 2209.7 м2 зүлэг, 20 ширхэг мод, 390 у/м ургамалан хашлага, гэрэлтүүлэг, 18 ширхэг сандал, 10 ш хогийн сав, 2 ширхэг сүүдрэвч, тэмдэг тэмдэглэгээ бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Монголын Хурдны зам ХХК гүйцэтгэж байна. Тохижилтын ажил графикийн дагуу хийгдэж байгаа бөгөөд нийт ажлын явц 20 хувьтай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.