“Манчестер Юнайтед” клуб Европа лигт түрүүллээ
Европын хөлбөмбөгийн холбооны Европа лигийн энэ улирлын аварга баг тодорлоо. Нэр хүндээрээ Аваргуудын лигийн дараа бичигддэг тус тэмцээний шигшээд Английн алдарт “Манчестер Юнайтед”  болон Голландын “Аякс” багууд шалгарч үлдээд байсан билээ.
 
 
Өчигдөр шөнө Шведын нийслэл Стокгольм хотноо явагдсан уг тоглолтод улаан чөтгөрүүд өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатай буулган авч, аваргын цомыг өргөлөө.Тоглолтын гоолуудыг 18 дахь минутад Пол Погба, 48 дахь минутад Генрих Мхитарян нар оруулж, багаа ялалтад хөтөллөө.
 

Манчестер Юнайтед Европа лигт түрүүлсэнээр ирэх жил Аваргуудын лигт орох эрхээ өвөртөлж байгаа юм. Ингэснээр Английн Премьер лигээс таван баг Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнд орохоор боллоо.
 

Улаан чөтгөрүүдийн хувьд энэ улиралд Английн лигт эхний дөрөвт орж чадаагүй ч муугүй амжилттай дуусгаж байна. Тэд 2016-2017 оны улиралд шинэ  дасгалжуулагчийнхаа хамтаар гурван цомыг өргөлөө.
 

 
Тэд финалд шалгарах хүртлээ хэсгийн тоглолтонд Данийн “Зория”-г 1:0, 2:0, Туркийн “Фенербахче”-г 4:1, Голландын “Фейноорд”-ыг 4:0-ээр хожиж, “Фенербахче”-д 2:1, “Фейноорд”-д 1:0-ээр хожигдсон. Ингээд хасагдах шатанд хэсгээсээ хоёроор гарч шөвгийн 32-т Францын “Сент Этьенне”-г 3:0, 1:0, шөвгийн 16-д ОХУ-ын “Ростов”-ыг 1:1, 1:0, шөвгийн наймд Белгийн “Андерлехт”-ыг 1:1, 2:1, шөвгийн дөрөвт Испанийн “Сельта Виго”-г 1:1, 1:0-ээр тус тус буулган авсан билээ.
 
 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.