Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар болжээ
ОУВС-ийн Захирлуудын зөвлөл Монголын цагаар өнгөрсөн шөнө хуралдаж  манай улсын Засгийн газраас тавьсан зээлийн хүсэлтийг хэлэлцсэн байна. ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа “Өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголын хөтөлбөрийг баталлаа. АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу? Америк долларын ханш яах бол? гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ ээ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье” гэжээ.

ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлын үр дүнгээр Сангийн яамнаас өнөөдөр Төрийн ордонд 14.00 цагаас  хэвлэлийн хурал хийх тов зарлаад байгаа юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-05-25 09:22:39
    Сайхан мэдээ байна, эдийн засаг маань сэргэж, ажлын байр бий болж ахуй амьрал маань дээшлэх байхаа, АН-ын луйварчдын нураасаныг залруулж байна даа
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-25 06:26:56
    Баярлаад байгаамуу хаашаа юм. Өр тавьж өөрсдөө улс орноо удирдаж чадахгүйгээ нотолж байж баярлаад байгаам уу. Энэний оронд уурхайнуудаа ашиглахаа бодохгүй эргүү...
    202.79.203.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Пү 2017-05-25 04:07:43
    Хүрэлбаатар Б.Эрдэнэбатыг мөргөж ЭХ-ний сайд болоод Шивээ-Овоогийн 3600*3 МВт-ын том чадлын ДЦС-ын төслийн 300 сая юуан-ыг өөр зүйлд зарцуулаад Бас Эгийн голын ...
    202.179.31.53
    Мэдэгдсэн Хариулах
    • Пүж 2017-05-25 04:10:09
      Тэр үед энэ 2 станцын ажлыг эхлүүлчихсэн бол одоо Монгол ЭХ экспортлоод сахан шүү дээ? Хүрэлбаатар НОВШ?
      202.179.31.53
      Мэдэгдсэн Хариулах
  • 112233 2017-05-25 03:29:19
    ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ДАХИАД Л ЭДИЙН ЗАСАГЧ ХЯМРАХ ҮНДЭС НЬ ТАВИГДЛАА ДАА
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах