Дарьтай торхноос өөрцгүй болсон Венесуэль

Алс хол Латин Америкийн энэ улсын нөхцөл байдал аль эртнээс буюу Уго Чавесын үхлээс хойш хэцүүдэж эхэлсэн ч өдгөө бүх зүйл дарьтай торхноос өөрцгүй байдалд оржээ. Хэт инфляци, бүтээгдэхүүний хомсдол, хэмжээ хязгаараа алдсан гудамжны гэмт хэрэг гээд олон асуудал зэрэгцсэн ийм үед хөлөг онгоцыг жолоодлогогүй үлдээнэ гэдэг бараг боломжгүй зүйл юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесыг  залгамжлагч Николас Мадуро ийм үед юу ч хийгээгүй, гараа хумхиад суусан гэвэл өрөөсгөл болно. Тэр хичээгээд л байгаа. Гэвч сөрөг хүчнийхэн ч зүгээр суухгүй байгаа болохоор улс орон нь тамд орсон мэт л болжээ.

Венесуэлийн нийслэл Каракаст хотноо аль гурван жилийн өмнөөс буюу Украины Майдантай зэрэгцээд эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн байна. Үймээн самууны дүр зураг яг л Киевийнхтэй адил өрнөсөн аж. Тодруулбал, Каракаст нэг баг нэгэн лоозон зохиож, нэгэн хэвийн плакатууд хэвлэж эхлэв. Тиймээс л Венесуэлийн хувьсгалын нөхцөл байдалд америкчууд гар дүрж оролцож байна гэсэн таамаглал, хардлага үүсээд байсан юм.

Гэвч Украинд төрийн эргэлт гарч, харин Венесуэль урьдын хэвээрээ үлдсэн бөгөөд өнгөрсөн хоёр сарын турш үргэлжилсэн гудамжны эсэргүүцлээр 50 орчим хүн амиа алджээ.
 

ЦАГДАА НАР НЬ ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ГЭВ

 

Хэдий тийм ч Венесуэльд амиа алдагсдын тоог бүрэн гаргах боломжгүй юм. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро “Би хотын цагдаа, армийнхандаа галт зэвсгийг хориглосон. Тэд зөвхөн резинэн сумтай буу, бороохой, нулимс асгаруулагч хий л ашиглаж байгаа” хэмээн хэдэн арван удаа давтан хэлж байгаа билээ. Гэтэл амиа алдсан хүмүүсийн олонх нь хорголжин суманд оногдсон аж. Гэтэл Мадуро сүүлийн нэг сарын дотор амиа алдсан хүмүүсийг яаж үхсэн тухай тухай албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлжээ. Тухайлбал, тэдний 10 нь суманд оногдож бус, цахилгаан тогонд цохиулж үхсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, байлдааны үеэр бус ахуйн ослоор нас барсан гэж мэдэгдсэн аж.
 

1 АМ.ДОЛЛАР=6000 БОЛИВАР

 

Ерөнхийлөгч агсан Уго Чавесыг таалал төгсөх үед тус улсын хар зах дээр нэг ам.доллар 27 боливар байлаа. Гэтэл жилийн дараа боливарын ханш гурав дахин суларсан юм. Өдгөө тус улсад ам.долларын албан ёсны ханш 10 боливар байгаа. Гэхдээ та гуйлгачинд 100 боливар буюу албан ёсны ханшаар 10 ам.доллар өгвөл тэр бараг уурлаж, өөдөөс тань буудаж ч мэдэх гэнэ. Учир нь хар зах дээр нэг ам.доллар нь 6000 орчим боливарын ханштай байгаа аж. Тэгэхээр 100 боливар гэдэг аяга ч кофе ч авч хүрэхгүй мөнгө гэсэн үг. Тэгсэн хэрнээ энэ мөнгөөр автомашиныхаа бакийг бараг дүүргэж болох гэнэ.

Дэлгүүрүүдэд нь бүтээгдэхүүнийг паспортыг нь шалгаж, бичилт хийж байж олгодог. Ингээд мөнгөө төлөөд өөр дэлгүүрт ороход дахиад л паспортынх нь мэдээллийг дахин шалгадаг аж.

Тоон хэлээр…

-2017 оны дөрвөн сарын хугацаан дахь инфляци 92%.

-Оны эцэст тус улсын инфляци 720%-д хүрэх төлөвтэй.

-Дундаж цалин 15-20 ам.доллар.

-Ядуурлын түвшин-75%

-ДНБ-ий уналт- хасах 18%

-Ажилгүйдэл-21%

-Гадаад өр төлбөр-130 тэрбум ам.доллар

Төсвийн алдагдал-17%

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Популизмын үр дагавар ийм байдаг 2017-05-26 02:48:38
    Популист улс төрчид ийм л гайтай байгаа юм
    202.126.89.246
    Мэдэгдсэн Хариулах