М.Энхболд: Өмнө гаргаж байсан алдаа дутагдлыг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “ Тавдугаар сарын 24-ны өдөр ОУВС-ын захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсад  хэрэгжүүлэх “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан тухай мэдээлэл Сангийн яаманд албан ёсоор ирсэн байгаа. Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан УИХ, Засгийн газар санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд бий. Хөтөлбөрийн хүрээнд заагдсаны дагуу эрх зүйн орчных нь хувьд Засгийн газрын зүгээс бодитой авч хэрэгжүүлэх алхмуудыг яаралтай авч хэрэгжүүлж хөтөлбөрийг үр дүн хүргэх, эдийн засагт нааштай ахиц өөрчлөлтүүдийг гаргах тал дээр тал талаасаа анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Өмнө гаргаж байсан алдаа дутагдлыг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаарай” гэлээ.

Үүний дараа УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг оруулж ирсэн байна. Энэ асуудлыг тухтайхан ярих хэрэгтэй” гэдгийг хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ард нийтийн санал асуулгыг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар оруулсан байгаа. Үүнийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж болох уу?” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Элчин сайд нарын асуудлыг хойшлуулбал яасан юм бэ” гэсэн асуудал хөндлөө. Мөн Токио дахь консулын газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас гаргасан нь зөв үү” гэсэн асуултад хариултад хариулт авахыг хүслээ.

Гишүүдийн асуултад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Элчин сайд нарын асуудлыг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа. Бүрэн эрхэд нь байдаг асуудал. Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх хугацаатай. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой” гэлээ.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Элчин сайд нарын асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн. Хүндэтгэх шалтгаан байсан гэсэн үндэслэлээр долоо хоногоор хойшлуулсан байсан асуудал. Консулын төлөөлөгчийг эгүүлэн татах, томилох асуудал нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Өнөөдрийг хүртэл консулыг хаасан зүйл байхгүй. Шаардлагатай зарим тохиолдолд төсөв мөнгөний хөрөнгөний асуудал хүрэлцээгүй нөхцөлд өөр газраас хамааруулахаар зохицуулалт хийж байгаа. Элчин сайдад нэр дэвшигчдийн хувьд өнгөрсөн найман жилд Ерөнхийлөгчийн гадаад бодлогыг хариуцаж ажиллаж байсан гол гурван хүн Элчин сайдаар орж ирж байгаа шүү” гэсэн хариулт өгсөн юм.
 

П.ГОО
Оллоо.мн


 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.