Таван одтой автомашин монголд төрлөө
Автоланд Эс Си ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Түвшинбаяртай ярилцлаа.

-Автоланд компани нь Автодилерийн үйлчилгээ үзүүлдэг Монголын авто арилжааны анхдагч мэргэжлийн байгууллага гэж ойлголоо. Тэгэхлээр Автодилерийн үйлчилгээ гэж яг ямар үйлчилгээг хэлж байна вэ? Энэ талаар тодруулж өгөөч?

-Дэлхий нийтээр автомашин, орон сууц, үнэт эдлэл зэрэг үнэ цэнэтэй хөрөнгө худалдан авахдаа тухайн хэрэглэгч аль болох өөрийн санхүү боломж шаардлагад нийцсэн нөхцөлөөр баталгаатай, чанартайг нь  авахыг эрмэлзсээр ирсэн.

Энэхүү эрмэлзэл хандлага нь худалдаа арилжааг улам бүр төгөлдөр цогц, хариуцлагатай, хэмнэлттэй болгосоор байна. Бидний мэддэг уламжлалт худалдаа бол нэг алхамтай, нэг шатлалтай байдаг. Мөнгөө /үнийг нь/ төлнө, бараа үйлчилгээгээ авна, тэгээд тухайн арилжаа дуусна.

Гэтэл автомашины хувьд хямд өртөгтэй, богино хэрэглээтэй бүтээгдэхүүн биш учраас нэг удаагийн шинжтэй уламжлалт хэлбэрээр арилжихад учир дутагдалтай байдаг. Ялангуяа хуучин машин худалдан авч байгаа хэрэглэгчдэд эрсдэл, хохирол их байдаг.

Манай орны хувьд автомашины арилжаа, хэрэглээний 90 хувийг /second hand/ хуучин машин эзэлж байна. Энэ нь уг зах зээлд хариуцлагатай арилжааны олон улсын жишиг, туршлагыг нэвтрүүлэх шаардлага хугацаа нь нэгэнт болчихоод байгаагийн илрэл юм. Тиймээс манай компани уг зах зээлд жишиг болохуйц автодилерийн үйлчилгээг нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.

Автодилерийн үйлчилгээг тодорхойлж хэлбэл хэрэглэгчийн худалдах, худалдан авах автомашины чанар байдалд нь бодит үнэлгээ өгч, албан ёсны баталгаа гарган улмаар тухайн хэрэглэгчийн санхүү, боломжид нийцсэн зээл санхүүгийн үйлчилгээтэй холбож өгөх эсвэл тухайн автомашины төлбөрт хэрэглэгчийн хуучин автомашиныг тооцуулах зэрэг техник оношилгоо, засвар үйлчилгээ, банк санхүү, маркетинг борлуулалтын нэгдмэл үйл ажиллагаа бүхий цогц үйлчилгээ юм. Манай компани Голомт банктай хамтран энэхүү үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлээд байна.
 
-Автодилерийн үйлчилгээгээр хэрэглэгчдэд өгч байгаа хамгийн гол давуу тал юу вэ?
 
-Хуучин автомашины хувьд кузов засвар, будаг замасканд бүтэн болон хэсэгчлэн орох, усанд унах, явах анги, мотор агрегатын үндсэн эд ангийг солих зэргээр засвар үйлчилгээ хийгдсэн эсэх нь чухал байдаг. Хийгдсэн бол ямар түвшинд хийснийг худалдан авагч болон банк зээл олгогч байгууллага аль аль нь тодорхой сайн мэддэггүй. Яг нарийндаа худалдаж байгаа иргэн ч тодорхой мэдээлэлгүй байдаг. Энэ нь эцсийн дүндээ худалдан авагч талын амь нас эрүүл мэндийн эрсдэл, санхүүгийн хохирлыг нэмэгдүүлж байгаа юм.

Хэрвээ будагтай машин авчихсан бол эргүүлээд зарахад үнэ нь 2-3 дахин унадаг. Иргэдийн хооронд хийгдсэн энэ мэт наймаа ихэвчлэн буух эзэн буцах хаяггүй байдаг. Ямар нэгэн “НО” илрэхэд худалдан авагч тал л хохироод үлддэг. Харин Автодилерийн үйлчилгээ бол энэ бүх эрсдэлээс таныг 100 хувь хамгаалж өгөхөөс гадна ямар ч “НО” илрэх боломжгүй юм. Учир нь автодилерийн үйлчилгээ нь таны худалдан авах гэж байгаа эсвэл борлуулж байгаа машиныг бүрэн оношилж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж, баталгаа олгон, зах зээлийн бодит ханшаар хийгдэж байгаа арилжаа юм.
 
-Голомт банк  “Автоланд” ХХК-ийн Автодилерийн үйлчилгээнд оролцогч нэг байгууллага юм байна. Өөр оролцогч байгууллагууд байгаа юу? Ямар байгууллагууд ямар үүрэгтэй оролцож байна вэ?


-Голомт банк нь Автоланд ХХК-ийн оношилсон дугаартай, дугааргүй автомашины үнэлгээг үндэслэн худалдагч, худалдан авагч талуудад санхүүгийн зуучлал үзүүлэн шаардлагатай зээл, төлбөр тооцоог гүйцэтгэх замаар хамтран ажиллаж байгаа манай түнш байгууллага юм. Ийнхүү Автодилерийн үйлчилгээг дэмжин хамтран ажиллаж байгаагаараа Голомт банк нь санхүүгийн зуучлал, нийгмийн хариуцлагын цар хүрээгээ өргөжүүлж байгаа гэж бид ойлгож талархаж байгаа.

Мөн бид туршлагатай үйлчилгээгээрээ автомашин хэрэглэгч, жолооч нарын итгэл талархлыг олон жил хүлээж байгаа мэргэжлийн засвар үйлчилгээ үзүүлэгч Автофикс ХХК-тай хамтран ажиллаж байна. Бид автомашин үйлдвэрлэгчдийн гэрээт борлуулагчид болон ченжүүд, хувь хүний зарж буй автомашинд мэргэжлийн үзлэг оношилгоо хийж “ОД”-той үнэлгээ өгч шаардлагатай бүх засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж баталгаа гаргаж борлуулдаг. Ялангуяа иргэдийн унаж байсан хуучин автомашиныг борлуулж өгөх үйлчилгээ нилээд эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ болж байгаа.
 
-Автодилерийн үйлчилгээтэй зэрэгцэн Trade-in үйлчилгээ гэж бас нэг үйлчилгээ яваад байна. Энэ хоёр үйлчилгээ ямар ялгаатай юм бэ?   

-Энэ нь Автодилерийн үйлчилгээний салшгүй нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл өмнө хэлсэнчлэн, та унаж байгаа машинаа урьдчилгаа төлбөрт тооцуулаад шинээр машин авах боломжийг олгож байгаа үйлчилгээ юм. Тухайлбал та унаж байгаа Pirus-20 машинаа зараад Harier авах хүсэлтэй байгаа гэж бодъё. Энэ тохиолдолд таны Prius-20 машиныг манай компани оношлон, зах зээлийн бодит үнээр үнэлж аваад зөрүү төлбөрийг Голомт банкны зээлээр санхүүжүүлэх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл хэрэв таны машин 8 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэж үзвэл та үлдэгдэл 12 сая төгрөгөө Голомт банкнаас зээлээр авах боломжтой гэсэн үг юм. Улмаар дараа нь хэн нэгэн таны урьдчилгаанд өгсөн Pirus-20-ыг мөн зээлээр авах боломжтой юм. Энэхүү гурвалсан үйлчилгээг Trade-In үйлчилгээ гэж ойлгоно.
 
-Та сая “ОД”-той үнэлгээ гэж ярилаа. Одтой машины давуу тал юу вэ? Ямар ангилал ялгаатай байдаг вэ?

-Баталгаатай машиныг бусдад санал болгохын тулд оношилгоо хийж, үнэлгээ тогтоохдоо чанараар нь үнэлж “ОД” олгож ялгана. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр зочид буудлын чансааг одоор хэмждэг шиг бид автомашины үнэлгээг мөн “ОД”-оор тогтоосон юм. Оношилгоо хийхдээ 4 үзүүлэлтээр хэмжиж Маш сайн, Сайн, Дунд, Хангалтгүй гэсэн 4 төрлийн “ОД”-оор үнэлнэ. Жишээ нь 5 одтой гэдэг нь Маш сайн, 4 одтой нь Сайн гэх мэт.
 
-Танайхаас заавал машин авахгүйгээр, унаж байгаа машинаа заруулж болох уу?

-Мэдээж болно. Та машин дээрээ зар наагаад явах, эсвэл зарын сайт дээр машины мэдээллээ байршуулаад, заавал аль нэг зах руу ахин дахин яваад байх шаардлагагүй. Манайд бүх асуудлаа даатгаад санаа зовох зүйлгүйгээр машины борлуулж болно.  
 
-Нэг үеэ бодвол Монголчууд маш олон брэндийн машин унадаг болж.  Танайх машины маркинд ямар нэгэн хязгаарлалт, сонголт тавьсан уу?

-Одоогоор бид Prius, Harrier, Alphard, Land гэх зэрэг үнэ цэнээ бага алддаг, эдэлгээ чанараар Монголын зам, нөхцөлд шалгарсан, засвар авахдаа сайн, сэлбэг хэрэгсэл нь чанартай, олдоцтой байдаг 34 маркийн машиныг иргэдээс үнэлэн авч, худалдаалж байгаа. Ойрын хугацаанд бид машины нэр төрлийн сонголтоо үе шаттайгаар нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
 
-Танайхаар үйлчлүүлэхэд шимтгэл авах уу? Үнэ хөлсний хувьд ямар байх вэ? Зээл хэр хурдан шийдэгдэж байна вэ?
 
-Үйлчилгээний төлбөрийн хувьд бид борлуулж буй автомашиндаа иж бүрэн оношилгоо хийж, зохих засвар үйлчилгээг үзүүлэн, мотор кропны хэвийн үйл ажиллагаанд 1 жилийн хугацаанд 100 хувийн баталгаа өгдөг. Энэхүү баталгаат үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах зардал болон борлуулалт маркетингийн зардал, граж агуулахын зардал зэргийг тухайн машины борлуулалтын дүнгээс 1,9 хувийн шимтгэл авах замаар бүрдүүлж байна. Энэ нь санхүүгийн агуулгаараа нэг талаас иргэд гар дээрээс хар захаас машин авах зарахад хар яриагаар “миалах, миалуулах” гэж ярьдаг тэр үнийн зөрүүний тодорхой  хувийг тухайн машины ирээдүйн баталгаат байдалд нь зориулж буй шилжүүлэг гэж ойлгож болно.

Зээл шийдвэрлэлтийн хувьд Голомт банк нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Автомашины зээлийн төвлөрсөн нэгж байгуулан ажиллаж байна. Хэрэв та тогтмол орлоготой бол 2 цаг, бизнесийн орлоготой бол 4 цагийн дотор таны зээлийг судалж шуурхай олгож байна. Ингэснээр та 200 сая төгрөг хүртэл зээлийг 48 сарын хугацаанд 1,85 хувийн хүүтэйгээр авах боломжтой юм. Ихэнх банкууд 2 түүнээс дээш хувийн хүүтэй зээл олгож байгаа гэхээр энэ нь иргэдэд томоохон давуу тал болж байна.
 
-Автодилерийн үйлчилгээг авахын тулд та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?

 
-Хэрвээ та машинаа зарж борлуулах эсвэл худалдан авах хүсэлтэй байгаа бол 76787878 гэсэн дугаараар бидэнтэй холбогдож болно. Мөн борлуулах автомашины жагсаалтыг харах, зарах машины мэдээллээ цахимаар бидэнд илгээх зэрэг үйлчилгээг www.autoland.mn хаяг, info@autoland.mn цахим шуудан болон autoland нэртэй ухаалаг утасны аппликэйшнээс авч бидэнд хандаарай. Хамтран ажиллахдаа бид баяртай байх болно. Баярлалаа.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гоё 2017-05-25 17:42:09
    хуучин машин 5 одтой, гоё. юм үнэнээрээ сайхан, бид шинэ машин авч чадахгүй байлаа гээд 5 одтой кккккккккккккккккккккккккк
    202.9.40.114
    Мэдэгдсэн Хариулах