Б.Баттөмөр: Статистикийн салбар эрх баригчдын хэлсний дагуу мэдээ гаргадаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Статистикийн шинэчлэлийн хөтөлбөрийг баталж мөрдөж ажиллах нь зүйтэй. Статистикийн салбарыг 2011-2015 баталсан байдаг. 97,5 хувийн гүйцэтгэлтэй.  Ийм гүйцэтгэлтэй байсан бол статистикийн салбар ийм байдалтай байхгүй л дээ. Монголчууд бид мэдээ тайлан, ажлын гүйцэтгэл гаргахдаа худлаа гаргадаг. Статистикийн салбарт мэдээг худлаа гаргадаг шүүмжлэл байнга гарлаа. Ялангуяа эрх баригчдын хэлсний дагуу мэдээ гаргадаг. Энэ бол 2012-2016 онд их тод мэдэгдэж байсан. Эдийн засагч хүний хувьд статистикийн салбарын мэдээг бодит амьдрал дээр харахаар зөрөөтэй байдаг. Шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа хүмүүс статистикийн салбарын мэдээн дээр үндэслэдэг. Тийм учраас үнэн зөв, судалгаатай, шийдвэр гаргах төвшинд ашиглаж болохуйц мэдээ гаргах ёстой. Мэдээллийг авах хугацаа, чанарыг сайжруулах хэрэгтэй. Сүүдрийн эдийн засагтай холбоотой мэдээлэл тун хомс байгаа. Монголд ДНБ-тэй харьцуулахад 30 илүү хувийн сүүдрийн эдийн засаг байгаа. Үүнийг наранд гаргахад статистикийн салбар судалгааг сайн гаргах хэрэгтэй. Статистикийн салбарт улстөржилт байж болохгүй. Хамгийн туршлагатай мэдлэгтэй хүмүүс ажиллах ёстой. Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх гээд маш олон ажлууд байгаа шүү” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-05-25 05:05:43
    яг тийм байхаа дандаа амьдарлаас тасархай байдаг
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах