Хөвсгөл нууранд живсэн машинуудыг гаргах тал дээр ажиллаж байгаа гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

 УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Тэнгис далайгүй гэдгээс үүдэлтэй ч тэр юм уу усны асуудал сул ханддаг. Үүнээс улбаатай 80-100 хүнээ алддаг. Энхийн цагт хүмүүсээ эрсдэл оруулдаг нэг зүйл бол усан замын тээврийн асуудал. Энэ хууль батлагдсанаар усан замын тээврийн хяналтын тогтолцоонд ямар чанарын өөрчлөлт гарах вэ? Цаг агаарын мэдээлэл өгдөг, мэдээллээр хангах чиглэлд ямар өөрчлөлт хийх вэ? Мэргэжлийн аврах баг ажиллуулах тухайд ямар өөрчлөлт орж байна вэ?  

Ажлын хэсэг: Шинэчилсэн найруулгын төслөөр орон нутгийн үүрэг оролцоог нэмэгдүүлж байгаа. Усан замын тээврийн хяналт тавих байцаагчийн тоог нэмэгдүүлсэн. Томоохон гол нууртай аймгуудын удирдлага гол нуурын зорчих хөдөлгөөний ачааллыг харгалзан, авран хамгаалах нэгжийг ажиллуулдаг байхаар зохицуулалтыг оруулж өгсөн.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хөвсгөл нууранд живсэн машин, техник цөөнгүй бий. Хуульд Хөвсгөл, Увс нуурт живсэн автомашинуудыг гаргах асуудлыг тусгасан уу? Усан спортыг хөгжүүлэх тал дээр ямар бодлого туссан бэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Усан замын тээврийн тухай хуульд хөвсгөл нуурын машины асуудал хуулиар зохицуулагдахгүй. Живсэн машиныг гаргах тал дээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Д.Тэрбишдагва гишүүн Шадар сайд байхдаа энэ тал дээр санаачлагатай ажилласан. Цаашдаа энэ ажил "Хөх сувд" төслийн хүрээнд хэрэгжинэ. Хуульд спортын аялал жуулчлалын зохицуулалт ороогүй. Шинэчилсэн найруулгаар гол нь усан замын тээврийн хариуцлагыг өндөржүүлж байгаа юм. Жилд 120 хүн нас барж байна. Иймд хариуцлагын тогтолцоог уг хуулиар чангатгаж байгаа юм.
 


П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.