Швейцарь, Франц, АНУ, Япон, Канад, Германд суух Элчин сайдуудыг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Г.Тэнгэрийг Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар, Л.Пүрэвсүрэнг Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар, А.Баттөрийг Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар, Н.Чимгүүндарийг Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдаар, Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар, Д.Ганбатыг Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар томилуулахаар бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа өргөн мэдүүлжээ. Элчин сайд нарыг томилохтой холбоотойгоор С.Хүрэлбаатар, В.Пүрэвдорж, М.Батсайхан, Р.Алтангэрэл, Б.Алтангэрэл, Ц.Молор нарыг Элчин сайдаас эгүүлэн татах асуудлыг чуулганаар хэлэлцэх юм.

Энэ асуудлыг Засгийн газар тавдугаар сарын 10-ний хуралдаанаараа дэмжин, УИХ-д санал болгосон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцээд мөн дэмжсэн.
Хэлэлцүүлгийн үеэр ихэнх гишүүд улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, энгийн иргэддээ хандсан үйл ажиллагаа явуулж байх, аливаа улстөржсөн үйлдэл гаргахгүй байхын зэрэгцээ улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж байлаа. Түүнчлэн дипломат албаны нэр хүндийг унагасан, ажлын алдаа дутагдал гаргасан тохиолдолд эргүүлэн татах болно гэдгээ хэлж байсан юм.

Үүний дараа томилолт авах Элчин сайдад нэр дэвшигчид ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа гэдгээ товч танилцуулсаны зэрэгцээ толгойлж ажиллах ЭСЯ-ны түвшинд сахилга хариуцлагыг хангаж, хариуцлагатай ажиллана гэдгээ илэрхийллээ.

Үүний дараа Элчин сайд нарыг томилох эсэх тухайд санал хураалт явуулахад олонх дэмжсэн бөгөөд Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдоржийг, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайханыг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болорыг, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарыг, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлийг, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэлийг нарыг эгүүлэн татахаар болов.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.