Т.Аюурсайхан: Тамхины наймаачин,  хар тамгатай хүн Швейцарьт Элчин сайдаар томилогдох нь зөв үү
УИХ өнөөдөр Швейцарь, Франц, АНУ, Япон, Канад, Германд суух Элчин сайдуудыг томилов. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүсийн асуудалд анхааралтай, нухацтай хандах ёстой. Томилогдож байгаа Элчин сайдууд улсын нэр хүнд гутаагаад, эргүүлэн татах асуудал үүсч байгаа юм билээ. Томилогдож байгаа хүмүүс дотроос Р.Пүрэвсүрэнг элчин сайдаар дэмжихгүй байна. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд зөвшөөрөхгүй байна. Оффшорын эсрэг бүлгийнхээ зүгээс Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага, эрхзүйн зарим товчоод банкуудтай тодорхой харилцааг эхлүүлсэн байна. Энэ хүн томилогдсоноор бидний ажиллагаанд доголдол үүснэ гэж үзэж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд доголдолтой ажилладаг, “ховч хар” гэдэг нэр авсан. Европын холбооны улсуудад нэвтрэх эрхгүй болсон гэх мэдээлэл байна. Тийм байтал Монгол Улсыг төлөөлөхөөр Европын холбоо руу явах нь маш буруу. Монгол төрд бодлого байх ёстой. Монгол Улс нэр хүндээ бодох ёстой. Тамхины наймаанд оролцож байсан, Монгол Улсын нэр хүндийг гутааж байсан хүнийг сонгох нь зөв үү. Өөр хүн олдохгүй байна уу” гэсэн асуултад хариулт авахын хүслээ.

Харин нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн "Тамхины хэрэгт оролцож байсан гэдэг бол худлаа мэдээлэл. Би Европ руу чөлөөтэй нэвтэрч байгаа. Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсны хувьд албан ёсны тайлбараа хийж байна. Оффшорын асуудал дээр өгсөн үүргийг биелүүлж ажиллах болно" гэсэн хариултыг өглөө.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-05-25 17:50:05
    Good man, Bi bol Ayursaikhniig demjdeg.
    222.116.60.2
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl irgen 2017-05-25 16:52:37
    Ayursaikhanii zuv, demjij bna, yag iim vzel bodoltoi shudraga gishvvd mash olon baijiij l Mongol uls hugjinu. bugs doloogch knopchidiig UIX-s zailuulah heregtei...
    202.9.40.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Шудрага 2017-05-25 16:47:25
    Ерөнхийлөгчийн сонгуулын дараа Баттөр Пүрэвсүрэн хоёрыг шалгах байхаа одоо Хүзүүгүй хамгаалаад шалгуулахгүй байгаа гэсэн тэгээд дээлийг нь нөмрүүлэх хэрэгтэй
    202.9.42.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-25 15:04:57
    швейцарт очоод хузуугуй толгойг олон улсын байгууллагад ажиллах нухийг бэлтгэх даалгавартай хариуд нь хузуугуй толгой ман ын хэдэн нехрийн нэрийг оруулсан
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-05-25 12:33:14
    ПҮҮЖЭЭ Ч ЭВГҮЙ ГАР ДАА. ЭЛБЭГЭЭГИЙН БУУНЫ НОХОЙ. ХЭРЭВ АЮУРСАЙХАН ГҮТГЭСЭН БОЛ ШАЛГААД, ЭРГҮҮЛЭН ТАТ, ХЭРЭВ ҮНЭН БОЛ ШАЛГААД ШОРОН РУУ НЬ ЯВУУЛ.
    66.181.187.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Эд нарт юм хэлээд нэмэр байна уу, 2017-05-25 12:03:33
    Аюурсайхаан С,Жавхлангийн аргыг давхар хэрэглээд үз.Л.Пүрэвсүрэн нь их мөнгө өгсөн юм боловуу даа,Монголд архи тамхины наймаачид офшорчидын араас орох баячууд ш...
    182.160.37.198
    Мэдэгдсэн Хариулах
  • HOVCH HAR 2017-05-25 12:01:49
    HOVHC HAR, GOE HOCH BAINAA.
    220.191.168.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Улсын нэр хүнд!!!!! 2017-05-25 10:31:13
    Аюурсайханы хэлж буй үнэн бол наадах нөхрөө түдгэлзүүлээд албан ёсоор шалгаж шүүхээр цагаатгасан тохиолдолд явуулах хэрэгтэй!!! Завхарсан юм!!!!!
    66.181.160.79
    Мэдэгдсэн Хариулах
  • муу сонголт 2017-05-25 08:48:50
    PERSONA NON-GRATA буюу тухайн улсад дахин орж ирэх эрхгүйгээр хөөгдгөж буй дипломатыг хэлнэ. Л.Пүрэвсүрэн биднйи хэлдгээр "хар тамга" даруулж байжээ.
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2017-05-25 07:17:12
    Шударга хэлж байна даа.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-25 07:16:28
    Switzerland Evropiin Holboond bagtadgui um shdee Ayursaikhan mini
    213.55.176.148
    Мэдэгдсэн Хариулах
    • Гэгээ 2017-05-25 09:26:57
      Гэхдээ Швейцарь Европод байдаг байхаа их мэдэгч минь
      202.70.46.237
      Мэдэгдсэн Хариулах
  • би  2017-05-25 07:12:48
    ер нь эдэн дундаа бхгүй л голчтой залуу шиг санагддаг Аюурсайхан
    202.5.196.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-25 06:24:28
    Аюурсайнхан зөв юм хэлээд байх юм шигээ
    66.181.180.128
    Мэдэгдсэн Хариулах