Хүүхдийн зуслангуудад шалгалт хийнэ

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн жил нийслэлд 19 зуслан үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт 16 мянга 540 хүүхэд амарчээ. Энэ онд 27 зуслан үйл ажиллагаа үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авах мэдэгдлээ ирүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ирэх сарын 5-8-ныг хүртэл хүүхдийн зуслангуудад хяналт шалгалт хийж, шаардлага хангасанд нь үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгох юм байна. Нийт 27 зуслан хамрагдах аж. Хяналт шалгалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 3 ажлын хэсэгт хуваагдан зохион байгуулна.

Мөн ирэх сарын 1-10-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа танилцуулах, эрхийн бичиг борлуулах ажлыг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • =2=2 2017-05-25 09:17:56
    шалгаад яадаг юм. байгаагаараа л байгаа. тэнд христийн хүмүүсийг бүү явуул хүүхдэд бүү ойртуул.
    150.129.140.136
    Мэдэгдсэн Хариулах