“Талын баясгалан”-г толилуулна

Япон, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, Япон Улсын алдарт бүжигчин Азүма Канхо тэргүүтэй Японы язгуур урлагийн уран бүтээлчид Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч, бүжигчин, СТА Д.Энхгэрэл, Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулна.

Энэ удаагийн тоглолтоор хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл “Талын баясгалан”-г толилуулах юм. Морин хуурын чуулга, Японы уртын дуучин, хөгжичмид, Монгол Японы үндэсний бүжиг хосолсон энэхүү уран бүтээлээр хоёр ард түмний “найрамдал нөхөрлөл”-ийг харуулах аж. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.