Жуулчид ихээр зорчдог газруудад дугуйт эргүүл ажиллана

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олонд өнөөдөр унадаг дугуй хүлээлгэж өглөө. Энэхүү үйл ажиллагаанд тус дүүргийн удирдлагууд болон  гавьяат тамирчин, дасгалжуулагч Ж.Өлзий-Орших болон цагдаагийн албан хаагчид, урамшилт эргүүлүүд, иргэд оролцов.

Тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аж ахуйн нэгж байгууллага олноор төвлөрдөг, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг байршлуудад дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

СБД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат “:...Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд дугуйт эргүүлүүд ажиллана. Ингэснээр иргэдийн маань болон гадаадын жуулчдын аюулгүй амгалан зорчих орчин нөхцөл сайжирна. Үүнийг дагаад олон эерэг өөрчлөлтүүд гарна” гэлээ.

Ийнхүү тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Дэлхийд алдартай дугуй үйлдвэрлэгч “GIANT”компанийн 2018 оны загварын зургаан дугуйгаар дээрх гудамж, талбайд эргүүлд гарахаар боллоо. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2017-05-25 09:24:15
    Ganbat kheden dugui zarakh biznes sedej olj dee Shaardlagatai ued duguigaa orkhiod gemt etgeediin araas yavgan khookh uu Araar ni nogoo neg sain er ochood du...
    202.179.4.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ххх 2017-05-25 09:20:22
    дугуйгаар яадаг юм бэ. хэдэн цагдаа зам дагуу суугаад л харж байна биз.
    150.129.140.136
    Мэдэгдсэн Хариулах