Дугуйн мөрний ховилыг засварлажээ

Энхтайваны өргөн чөлөөнд 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба үе шаттайгаар судласны үндсэн дээр засварын ажлуудыг хийж эхлэсэн. Үүний эхний хэсэг болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Jobi 72  төвөөс Зүүн дөрвөн зам хүртэлх зүүнээс баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийт 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд 100у/м зорж, асфальтаар хучих ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ эхний 50 метрийг галт уулын хүрмэн чулуунаас гарган авсан Basalt wool буюу шилэн мяндсан нэмэлттэй асфальтбетон хольцоор, дараагийн 50 метрийг асфальт бетоны гео тор дэвсэж,  хучилтаа хүчитгэн асфальтбетоноор хучсан байна.

Зоролт хийхийн өмнө ховилын хамгийн гүн хэсэг 7см, овойж гарч ирсэн хэсэг нь 6см, нийт түвшний зөрүү 13см байсан юм. Хучилт хийгдэхийн өмнө уян харимхайн модулыг хэмжсэн бөгөөд хучилт хийгдээд бэхэжсэний  дараа дахин уян харимхайн модуль хэрхэн өөрчлөгдсөнийг  шинжлэх юм.

Дугуйн мөрний ховил нь авто замын нэгдүгээр эгнээнд ихэвчлэн үүсч байгаа бөгөөд энэ нь нэгдүгээр эгнээнд хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга зорчих болсноос үүдэлтэй юм. Асфальтбетон хольцыг хүчитгэж, даацыг нэмэгдүүлэх технологиор дугуйн мөрний ховилыг зорж, хучсан анхны ажлыг ийнхүү “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ амжилттай хийж гүйцэтгэж байна. Энхтайваны өргөн чөлөөний 335у/м ховилын үлдсэн 225у /м ховилыг зорж, асфальтаар хучих ажлыг энэ сарын 25, 26-ны өдөр гүйцэтгэж дуусна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.