Үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан  цагдаагийн хэргийг шалгаж эхэлжээ
Энэ сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад н.Өлзийтөгс, ахлагч н.Ганзориг нар нь приус маркийн машинтай эргүүлийн үүргээ гүйцэтгэж яваад, бонго маркийн машинтай мөргөлдөн, ноцтой осолджээ. Ослын улмаас 43 настай ахмад н.Өлзийтөгс газар дээрээ амиа алдсан байна. Мөн ахлагч н.Ганзориг нь маш хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэгдэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар энэхүү хэргийг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
Дашрамд дуулгахад, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно гэж хуульчилжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аагий 2017-05-27 04:03:41
    юун аймаар хүн бэ хохь нь гэх шиг үрт хүн үрээрээ биет хүн биеэрээ гэж хагацал зовлон хэнд ч ирдэг тэнэг хүн үү үгүй юу
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2017-05-26 09:46:01
    Хүний амь эрсдсэн байхад зарим нэг тэнэг хүмүүс юу бичээд бнаа. Цагдаа нарын ажил ямар хүнд хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэйшдээ
    202.131.231.90
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн 2017-05-26 05:58:46
    яг үүрэг гүйцэтгэж явснуу би л цагдаа гээд л их сагсуурдаг хохь болждээ Тэгээд энэ их тэтгэмжийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахуу болимоор юм
    203.91.112.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-26 04:03:02
    Ийм үед цагдаадаа сэтгэлийн дэм өгөх нь зөв харин хууль зөрчсөн үед нь алж байх хэрэгтэй
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-26 03:47:03
    зөв зөв бид цагдаа нарыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тэдэнгүйгээр 1 хоногийг төсөөлдөө
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-05-26 02:59:11
    Бид цагдаагаа хайрлах хэрэгтэй хүний амьдралд тохиолдсон бүх л муу юманд хамгийн түрүүнд цагдаа дуудаж тэд л хамгийн түрүүнд ирж асуудлыг зохицуулдаг
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах