Сонгууль тойрсон балайрал хэрээс хэтэрч байгааг анхааруулав
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зураг бүхий “О.Баасанхүү” гэсэн цахим хуудаснаас  худал цуурхал тарааж байгаатай холбогдуулан О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний нэрийг ашиглаж, ФБ хуудас нээн Худалдаа хөгжлийн банкийг удахгүй дампуурах гэж байгаа тухай бичсэн байна. Энэ бол миний албан ёсны facebook хаяг биш. Миний нэрээр хуурамч хаяг нээн дээрх мэдээллийг цацсанд харамсаж байна. Би үүнийг асар ноцтой гэж үзэж, ТЕГ-т шалгуулахаар хандсан. Ялангуяа өмнө нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр хуурамч хаягнаас мөн бичсэн байсан. Одоо миний нэрээр гаргаж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж  байна. Аливаа банк итгэлцэл, бусдын хадгаламж дээр суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар надад болон УИХ-д ямар нэг банкны нөхцөл байдал хүндэрсэн, тодорхой хэмжээгээр дампуурахад бэлэн болсон гэдэг мэдээлэл ирээгүй гэдгийг хэлмээр байна. Үүнийг албан ёсоор мэдэгдэхгүй бол нийгэмд таавар, замбараагүй байдал үүснэ. Сонгууль дөхөөд ирэхээр энэ мэт балайрал хэрээс хэтэрч байна. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбоотой эдийн засгийг савлуулах гэсэн иймэрхүү үйлдлийг зогсоох болно” гэсэн юм.

Тэрбээр ТЕГ-аас хариу ирэхээр дахин мэдээлэхээ хэллээ. 
Ш.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-25 15:11:02
    балай чинь чи еерее байхаа оймсонд хавчуулагдаж уих ын гишуун болчихоод одоо оймсны эзэндээ томроод хун муутай л байна даа баас минь
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-05-25 14:28:02
    Энэ уг нь өмгөөлөгч хүн. Даанч муу хүмүүсийн муу үгэнд их итгэдэг дутагдалтай юм билээ. Тэрээр гадны гэмтэнг өмөөрч, өөрийн гүтгэгдсэн хүнд хүйтэн ханддаг юм да...
    202.9.40.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-25 10:07:25
    чи еерее балай амьтан шуу дээ еерее ч хуурамч хаяг нээж мэдэх нехер дее гэж л бодогдоод байна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах