М.Энхболд: Аливаа улс орон тогтвортой бодлого, тууштай улс төрийн шийдвэргүйгээр хөгжин цэцэглэх боломжгүй
"Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд" сэдэвт “Прогрессив Аллианс Дэвшилт Эвсэл” байгууллагын олон улсын бага хурлыг нээж МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм  ноён Константин Войнофф гуай,

Хүндэт зочид төлөөлөгчид өө,

Улс төрийн үзэл бодол нэгтэй, орон орны намуудын төлөөлөгчид Та бүхнийхээ түмэн амгаланг эрэн мэндчилж, Монгол эх оронд минь тухлан саатаж, тавтай морилохыг хүсье.

Монгол Ардын Нам бол колоничлолыг эсэргүүцэн, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээж, нийгмийн эрс өөрчлөлт хийх гэсэн ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, тэмцлийн илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, хувьсгалыг удирдан ялалтад хүргэсэн Монгол дахь улс төрийн ууган байгууллага гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа.

Манай нам үзэл баримтлалдаа тууштай байж, улс орныхоо хөгжил дэвшлийг манлайлан зүтгэсээр эдүгээ 100 жилийн нүүр үзэх гэж байна.

“Прогрессив Аллианс Дэвшилт Эвсэл”  байгууллагын Олон улсын энэ удаагийн бага хурлын хэлэлцэх сэдэв ч манай намын хичээн эрмэлзэх зүйлд бүрнээ нийцэж байгаа юм.

Энэ удаагийн Олон улсын бага хурлыг Та бүхний дэмжлэгээр эх орондоо зохион байгуулах завшаан тохиосонд МАН сэтгэл гүнээ ханамжтай байгаагаа илэрхийлье.

2013 онд анх байгуулагдсанаас нь хойш “Прогрессив Аллианс Дэвшилт Эвсэл”-ийн үйл ажиллагаанд манай нам идэвхтэй оролцсоор ирлээ.

Өнгөрсөн хугацаанд тус байгууллага 20 гаруй удаа уулзалт, чуулга, бага хурлууд хийсний олонхид нь манай намын төлөөлөгчид оролцсон.

Өнөөдөр Улаанбаатарын энэ бага хуралд 30 гаруй нам, олон улсын байгууллагын 60 гаруй төлөөлөгч иржээ.

Та бид нийгмийн хөгжил, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тогтвортой байдалтай холбогдуулан дэлхий дахинаа тулгамдаад байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн чухал асуудлуудаар санаа бодлоо солилцон, хэлэлцэх болно.

“Прогрессив Аллианс Дэвшилт Эвсэл” эдүгээ дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэж буй нам, олон улсын байгууллагуудын хүчирхэг нэгдэл болтлоо өсөж, бэхжсэн байна.

Тус эвслийн гишүүн нам, байгууллагууд өнгөрсөн хугацаанд дэлхий дахинд энх тайван, шударга ёс, тэгш эрхийг цогцлоохын төлөө, нэг нь бус нийтээрээ хөгжин цэцэглэсэн нийгмийн төлөө, тогтвортой, хүртээмжтэй нийгмийн хөгжлийн үндсэн нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэсээр ирлээ.

Зүүн төвийн намын үзэл баримтлалыг хөгжүүлж, прогрессив, социал-демократ бодлогыг боловсруулан хэрэгжүүлснээр хүн төрөлхтний өмнө тулгараад буй олон хүнд сорилтуудыг амжилттайгаар даван туулж чадна гэдэгт  манай нам итгэдэг.

Олон сая иргэдийг боловсролтой, мэдлэг чадвартай болгож, илүү эрх чөлөөтэй, эрх нь илүү баталгаажсан нийгмийн орчныг бүтээхэд зүүний хүчний үүрэг нэн их юм.

Дэлхий дахинаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ч зүүний шийдэл чухал хувь нэмэр оруулж чадна.

Зүүний прогрессив (дэвшилт) бодлого баримталснаар Засгийн газрууд Латин Америкт л гэхэд шинэ зуун гарснаас хойш 50 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулсан байна. Швед улс өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг, инновацийг хамгийн сайн хөгжүүлсэн улс болж чаджээ.


Чинээлэг улс гэдгийг бид зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлтээр хэмждэггүй. Иргэд нь хангалуун чинээлэг, эрх, эрх чөлөө нь бүрэн хангагдан баталгаажсан, ажилдаа сэтгэл хангалуун, олдог орлого нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байх л хамгийн чухал билээ.

Гэвч дэлхий дахинд санаа зовоосон асуудлууд байсаар байна. Эдүгээ 700 сая хүн, өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 9 хүн тутмын 1 нь ядуу тарчиг амь зууж байна.

Нийгмийн хамгийн чухал хэсэг болсон дундаж давхарга жил ирэх тусам агшиж байгаа тооцоо гарч.

Дээшээ бус доошоо чиглэсэн шилжилт өрнөж байгаа нь анхаарал хандуулахгүй байхын аргагүй ноцтой асуудал юм. Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг хэрнээ хөлс орлого нь хүүхдүүдээ гэдэс цатгалан байлгахад хүрэлцэхгүй байх нь шударга ёсонд нийцэхгүй нь мэдээж хэрэг.

“Ажил хийвэл ам тосдоно” гэдэг Монгол ардын мэргэн үг бий. Хөдөлмөрлөсөн л бол үр шимийг нь хүртдэг байх тийм нийгмийн төлөө бид зүтгэх ёстой болж байна.

Хатагтай, ноёд оо,

Даяарчлалын асуудал анхаарал татаж байна. Даяарчлал зарим улс оронд эмзэглэл, хөндүүрлэл авчирч байгаа бололтой.

Энэ нь даяарчлалын нийтлэг ёс дүрэм бүгдэд нийцэж, шударга байж чадаж байна уу, үгүй юү гэдэгтэй холбоотой биз ээ.

Баялгийн хуваарилалт шударга бус болж, баян хоосны зааг алд алдаар тэлж байгааг даяарчлал зогсоож чадахгүй байгаа нь нууц биш юм.

Популист улстөрчид даяарчлалын давалгаанд цохигдсон олон түмний сэтгэлийг хуурамч амлалтаар сарниулах хандлага манайд төдийгүй дэлхийн бусад олон оронд түгээмэл болж байгаа нь ажиглагдаж байна.

Популизмын өсөлт, түүний хор уршгийн талаар та бүгд үдээс хойших хуралдаанаараа хэлэлцэнэ.

Популист амлалт асуудлыг шийдвэрлэхгүй, харин ч нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ард олны дунд ан цав, хуваагдал бий болгодог уршигтай гэдгийг онцгойлон анхаарах нь чухал юм.


Хатагтай, ноёд оо,

Зүүн төвийн үзэл баримлалтай Монгол Ардын Нам 2016 онд болсон УИХ-ын сонгуулиар нийт 76 суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг авч, үнэмлэхүй ялалтад хүрсэн юм.

Бүрэлдсэн энэ нөхцөл байдал бидэнд прогрессив үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсад шударга ёс, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх боломж олгож байна.

Сонгогчид, ард түмэн маань ч улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед цаг алдалгүй, үр дүнтэй, түргэн шуурхай арга хэмжээ авч, байдлыг өөрчлөн сайжруулахыг биднээс хүсэн хүлээж байна.

Иймд Монгол Ардын Намын Засгийн газар үндэсний хэмжээнд нэн шаардлагатай бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өмнөх Засгийн газрын дүрэмгүй тоглож ирсэн алдаануудыг засахад анхааран ажиллаж байна.

Хэдийгээр УИХ-ын сонгуулиас хойш нэг жил хүрэхгүй хугацаа өнгөрөөд байгаа ч тодорхой өөрчлөлт, эерэг үр дүн гарч эхэллээ.

Эдийн засгийн өсөлт ажиглагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл наашилж, олон хувиар унаад байсан монгол төгрөгийн ханш тогтворжиж байна.

Аливаа улс орон тогтвортой бодлого, тууштай улс төрийн шийдвэргүйгээр хөгжин цэцэглэх боломжгүй.

Алсын хараа муутай бодлого, талцал хуваагдлын сэтгэл зүй, эргэж буцсан барьцгүй байр суурь эдийн засагт хэрхэн муугаар нөлөөлдгийг бид өнгөрсөн хэдэн жилд маш сайн мэдэрлээ.

Алдаанаасаа суралцаж, дахин давтахгүйг хичээж ажилласнаар хүндрэлээс богино хугацаанд гарч чадна гэсэн зарчмыг бид баримтлан ажиллаж байна.

Энэ удаагийн бага хурлын үзэл санаа, хэлэлцүүлгийн дүн бидний үйл ажиллагаанд шинэ санаа, шинэ урам өгнө гэдэгт гүнээ итгэж байна.

Хатагтай, ноёд оо,

“Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт “Прогрессив Аллианс- Дэвшилт Эвсэл” байгууллагын олон улсын бага хурлын ажиллагаа нээснийг мэдэгдье.

Баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jaminsuren 2017-05-25 10:53:26
    Tsagaa olson shiid baina.
    149.56.183.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Suhee 2017-05-25 10:50:12
    zov2
    149.56.149.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-05-25 10:49:17
    Популист улс төрчдийг арчих цаг нь болсон хамгийн түрүүнд Жавхлан Уянга Ганбаатар нараас эхлэх нь зүйтэй улс төрч хүн хууль батлах ёстой болохоос худал хэлж хог...
    162.254.149.195
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-25 10:48:05
    turd olon jil suusan dadlaga turshlaga gants turiin har hundee
    66.181.165.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Sengee 2017-05-25 10:47:53
    MAH shine bodlogo heregjuulj baigaa bol yronhiilogch ch bas MAH h baisan ni deer ee. Ugui bol hoorondoo taltsaad odoogiinhoosoo ch dor bolno doo.
    137.74.154.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Jaminsuren 2017-05-25 10:45:19
    Bidend odoo uls toriin shine l bodlogo heregtei baina daa. Uuniig harin ert anzaarsand ni bayrlaj baina.
    149.56.149.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Батням 2017-05-25 10:44:14
    Хамаагүй олон жилийн туршлагатай мөн хүмүүс нь ч илүү буурь сууртай санагддаг дэмжиж байна.
    162.254.149.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Erdene-munkh 2017-05-25 10:43:22
    Ardchilsan namiin balgiig arilgaj chadna gedegt itgej baigaa shu.
    137.74.154.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsetsegdari 2017-05-25 10:41:46
    Odoonoos l ene bodlogoo zov avch yvh heregtei. Anhaaraltai sain ajillaarai amjilt.
    198.27.88.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Hurlee 2017-05-25 10:39:22
    Ardchilsan nam ch uls orniig min uimuulsen shuu.
    149.56.149.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн 2017-05-25 10:39:00
    АН төр барьсан энэ олон жилүүдэд монгол улсын эдийн засаг яаж доройтлоо тэдний хоорондын хэрүүл бидний амьдралд ямар ч эерэг нөлөө авчираагүй нь баттай үнэн.
    162.254.149.195
    Мэдэгдсэн Хариулах