Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гардуулав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.4 дэх заалтыг үндэслэн УИХ-ын дарга М.Энхболд 78 дугаар Захирамжаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан.

Тус ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулснаа өнөөдөр УИХ-ын даргад гардууллаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:

-Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;

  2. Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;

  3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;

  4. Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;

  5. Шүүгчийн хараат бус, шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байгаа юм байна.
     

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зургаадугаар сарын 5-наас эхлэн нийт ард түмний дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд тэдгээрээс гарсан саналыг нэгтгэн тусгаад 9-р сард УИХ-д төслийг албан ёсоор өргөн барих юм байна.    

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ГЭНЭН ИРГЭД ЭЭ 2017-05-26 05:54:53
    ЧОНО БОРООНООР ХОРООНД ЧИНЬ БАЙТУГАЙ ГЭРТ ЧИНЬ ОРОХ НЬ БАЙНА ШҮҮ. НЭГ САЙН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА ГЭЭД 7 МУУ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАНТАЙ АДИЛ 6 МУУ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА ШҮҮ. ҮХ-...
    202.72.245.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Боль наадахаа!!!!!! 2017-05-26 05:27:35
    Ц.Нямдоржийн ярилцлагаас харахад наад төсөл чинь ямар ч хэрэггүй эд байна лээ шдээ!!! Лүндээжанцан хуучин цагийн хүмүүжилтэй байх ёстой хүн атлаа?!!
    66.181.160.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Марал 2017-05-26 02:51:06
    Параламент 2 танхимтай Ерөнхийлөгчийг намаас нэр дэвшүүлдэг биш ард түмний дунд хэлэлцүүлэг явуулж Дээд тахимаас сонгодог болгох Шүүгч нарыг мөн сонгодог бол...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-26 01:36:18
    еренхийлегч хэрэггуй албан тушаал овоо тахих одон тараахыг хийж чадахгуй хэн байнаа еренхийлегчид еер хийх ажил байхгуй тамгын газартайгаа хэмнэлт
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-05-26 01:05:05
    Параламентаа хоер тахимтай болгох ёрөхийлөгчийг дээд тахимаас сонгох ёрөнхий сайдын эрх үүргийг нэмэх санал оруулмаараа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах