Атаархал уу, жөтөөрхөл үү
Долоо хоног бүрийн даваа гарагт “Ерөнхий сайдын 30 минут” нэртэй уулзалт болж Засгийн газрын тэр­гүүн хийж бү­тээж буй ажлаа хэв­лэлийнхнээр дамжуулан олон нийтэд тайлагнадаг.

Уг уулзалт өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа болсон юм. Энэ үеэр байнгын хорооны хурал­даанаас гарч явсан УИХ-ын гишүүн Н.Энхболд Ерөнхий сайдыг танхимд орж ирэхийг харсан даруйдаа “Худлаа ярьдаг 30 минут нь эхлэх нь” гэж дорвитойхон хэлээд гарч одов.

Энэ үгийг хэдийгээр Ерөнхий сайд сонсоогүй ч эрхэм гишүүний ойр хавьд байсан хэвлэлийнхэн болоод албаны ганц нэг хүн сончихсон шивэр авир хийж байсан юм.

Ямартай ч УИХ дахь тулхтай гишүүдийн нэг Ерөнхий сайдыг ийн­хүү чимээгүйхэн өдөөд авлаа. Эсвэл эрхэм гишүүн Ерөнхий сайд шиг 30 минутын уулзалтын цаггүй болоод атаархсан юм болов уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.