Э.Анар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хүү Э.Анарыг “Урт хутгат" хэмээн өөрийгөө нэрлэсэн нэгэн мессэжээр заналхийлж, гэр бүлийг нь сүрдүүлж буй  талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичээд, гар утсандаа ирсэн мессэжийг цахим ертөнцөд дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.

Э.Анарыг сүрдүүлээд буй “Урт хутгат" гэдэг нь нийтлэлч А.Баатархуягийн нийтлэлийн нэгэн дүр бөгөөд түүнд ирж байгаа сүрдүүлэг энэ нэрээр ирж байгаа учраас тэрбээр А.Баатархуягийн нэр дээр гомдол гаргажээ.



Энэ талаараа тэрбээр “Хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон мэдээллүүд гарч байна. Тиймээс хүүгийн хувиар аавыгаа, гэр бүлээ өмгөөлж хамгаалах шаардлагатай байх гэж бодож байна. Би улс төрийг сайн мэдэхгүй. Надад улс төр хамаагүй. Гэхдээ нэр төрд минь халдах, өвөг дээдсийг минь гутаан доромжлох нь байж болохгүй зүйл гэж бодож байна. Би спортын хүн. Спортод бол дүрэмтэй тоглодог. Гэтэл улс төр ингэж дүрэмгүй байж болохгүй байх гэж бодож байна” гэв.

Харин түүний өмгөөлөгч Ж.Ундармаа “Би Э.Анарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдол гаргах болсон үндсэн шалтгаан нь гэвэл нийтлэлч Г.Баатархуягийн бичсэн нийтлэлтэй холбоотой. Нийтлэл бичихдээ миний үйлчлүүлэгч Э.Анарын нэр төрд нь халдсан байна. Тэр тусмаа гарал үүсэл, үндэс угсаагаар нь доромжилсон. Хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх бүрэн эрхтэй ч бусдын нэр төрд халдаж болохгүй. Тэр тусмаа гарал үүсэл, удам угсаагаар нь доромжилж, гүтгэж болохгүй. Тийм учраас бид хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид бусдыг гүтгэх, доромжлох гэсэн гэмт хэрэг бий. Бусдын нэр төрд халдаж гүжирдлэг тараасан тохиолдолд Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээхээр заасан байдаг” хэмээн мэдэгджээ.

О.Анир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-27 02:29:34
    Улс төрийг сайн мэдэхгүй гэх, гэтэл улс төрийн шахаагаар төв банкинд ажиллах сонин л юм нялх Сэнгүм байж...
    202.5.196.66
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-05-26 21:23:48
    Ulaanbaatariin gazriig zarj olson etsgiikhee mungiig gudarch ussun huuhed
    172.97.151.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-26 06:55:57
    Songuuli bolohoor ene humuusiin ovchin eheldeg bhaa. hun hunruu uscheed ineedtei ch ym be dee
    167.114.159.186
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-26 06:36:21
    Ard tumen yagaad ingej uzen yadaad dairaad baigaa ni tsaanaa utgatai l baigaa shuu dee. Ajil baihgui, ajil hiisen ch tsalin baihgui yaduu zovj baina shdee.
    50.92.41.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2017-05-26 06:30:16
    Монголд нэгнээ гүтгэн доромжлох явдал газар авлаа. Ингэж шалгуулж, үнэн зөвийг нь тогтоох нь маш зөвөө, тэгэхгүй бол тухайн хүн нэр төр, сэтгэл санаагра хохирно...
    207.244.77.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-26 06:22:20
    Baatarhuyg hezee ene zangaa bolih ym boldoo huurhii!! songuuli bolhoor l nvdend ni hden tugrug haragdaad hoshnogo ni zagtnaad bdag ymuu haashien
    103.10.199.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-26 06:01:16
    уянга чинь харсаар байтал хятад шуу нехер нь мэддэггуй юм байхдаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Банзрагч 2017-05-26 05:07:52
    Баатархуяг, Уянга хоёр чинь ийм шантаажны нийтлэл бичиж мөнгө салгах талаараа гаршсан мэргэжлийн мөнгө шантаажлагчид биз дээ.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах