Испанийн дээд шүүх Л.Мессигийн ялыг хэвээр үлдээв
Барселона багийн од, Аргентин тоглогч Л. Месси болон түүний эцэг Хорхе нарыг татвараас зайлсхийсэн хэргээр тус бүрт нь 21 сар хорих ял оноох шийдвэрийг Испанийн шүүхээс гаргаад байсан. Гэвч тэд дээд шүүхэд хандаад байсан билээ. Улмаар  Л.Месси болон түүний эцэгт холбогдох татварын хэргийг Испанийн дээд шүүх өчигдөр хэлэлцжээ. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
 
Өнгөрсөн онд болсон анхан шатны шүүхээс Л.Мессид 2 сая евро, эцэг Хоред 1.5 сая еврогийн торгууль ноогдуулсан билээ. Тэднийг гэрэл зургийг нь эзэмших эрхээс олсон орлогоо Белиз, Уругвай дахь татваргүй бүсүүдэд нууж байсанд буруутгасан юм.

Гэсэн хэдий ч нэрт хөлбөмбөгчин торны цаана суухгүй байх боломжтой. Учир нь Испанид эхний удаа хоёр жил хүртэлх хугацаатай хоригдох ял авсан бол тэнсэн харгалздаг хуультай аж. Өөрөөр хэлбэл Л.Месси болон түүний эцэг Хорхе нар асар их хэмжээний мөнгө төлөөд эрх чөлөөтэй үлдэх боломжтой юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-27 01:33:53
    татвараас зайлсхийсэн бол яаж байна гэтэл хузуугуй толгой гаднын 3 хулгайчийг сулллаж явуулсан иймд телберийг нь салга толгой батуул энэ хоероор телуул
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах