Азийн  аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн  өнөөдөр Хонгконг улсад эхэллээ. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-д медалийн эзэд тодорно. 

Тэгвэл татамид гарч хүч үзсэн манай бөхчүүдээс  66-д ОУХМ  Г.Хэрлэн, 73-т  Г.Одбаяр, 48-д МУГТ М.Уранцэцэг, 52-т  ОУХМ Ч.Аззаяа, 57-д Д.Сумъяа нар хагас шигшээд шалгараад байна.

Тивийн аварга шалгаруулах тус тэмцээнд Монгол улсаас 17 жүдоч өрсөлдөж байгаа юм. Тэмцээн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.