Эх үрсийн баяраар хаана ямар үзвэр, үйлчилгээ болох вэ
Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болоход хэдхэн хоног үлдлээ. Баярынх нь өдрөөр уншигч та бүхэн хайртай бяцхан үрсээ хэрхэн баярлуулахаа шийдээгүй байна уу? Тэгвэл энэ өдөр хаана ямар арга хэмжээ болохыг танилцуулж байна.


“ЦАСАНГОО БА ДОЛООН ОДОЙ” бүжгэн жүжиг




Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: Зургадугаар сарын 1-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Тасалбар:  TICKET.mn болон 1900 1800 утсаар хүргүүлж авах боломжтой. Тасалбарын үнэ 20,000-25,000 бөгөөд тасалбар бүр бэлэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм. 1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоо бөгөөд энэ дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ.
 

 "ТАНИЛ ЕРТӨНЦ" хүүхдийн хөгжмийн концерт

 


Хаана: Улсын филармони

Хэзээ: Тавдугаар сарын 31-ний өдрийн 15:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Тасалбар: TICKET.mn болон 1900 1800 утсаар хүргүүлж авах боломжтой. Мөн тасалбарыг Улсын Филармонийн кассаар худалдаална. Тасалбарын үнэ 5000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол Биг Бэнд, Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од/СТА/ нарын уран бүтээлчид оролцоно.
 
 

 “ҮЛГЭРИЙН БААТРУУД ХАМТДАА” хүүхдийн жүжиг



Хаана: Ulaanbaatar Palace

Хэзээ: Зургадугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Тасалбар: TICKET.mn болон 1900 1800 утсаар хүргүүлж авах боломжтой. Тасалбарын үнэ 8000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэлдэйн театраас "Үлгэрийн баатруудтай хамтдаа буюу Алтан залаат азарган тахиа" хүүхэлдэйн жүжгийг тоглоно. Хүүхэд багачуудаа угтаж авахаас үдэн гаргах хүртэл үлгэрийн баатруудтайгаа хамтдаа байж зургаа авахуулан, тоглож наадах боломжийг олгоно.
 

“БУРАТИНО-АЛТАН ТҮЛХҮҮР” хүүхдийн жүжиг

 


Хаана: The Corporate Hotel & Convention Centre концертын танхим

Хэзээ: Зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 90 минут

Тасалбар:  TICKET.mn болон 1900 1800 утсаар хүргүүлж авах боломжтой. Тасалбарын үнэ 40000-45000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: “Буратино- Алтан түлхүүр"-ЗХУ-ын зохиолч, А.Толстойн “Буратиногийн адал явдал" зохиолоос сэдэвлэн, найруулагчаар АЖ С.Сарантуяа ажилласан “АЛТАН ТҮЛХҮҮР" хүүхдийн жүжиг. Хүүхдүүдийн сайн мэдэх сургамжит үлгэрийн жүжигт урт хамар, шовгор малгайтай дүрсгүй модон хүү Буратиногийн тухай өгүүлэх ба гол баатрууд болох Карло аав, найрагч Пьеро, цэнхэр үст Мальвина, урт сахалт Карабас Барабас зэрэг олон дүр гардаг.
 

“ЦАРЦАА НАМЖИЛ” хүүхдийн жүжиг




Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
 
Хэзээ: Зургадугаар сарын 1-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Тасалбарын: TICKET.mn болон 1900 1800 утсаар хүргүүлж авах боломжтой. Тасалбарын үнэ 8,000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл: Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.
 

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” бүжгийн тоглолт

 


Хаана: Үндэсний Урлагийн Их Театр

Хэзээ: Зургадугаар сарын 1-ний 10:00, 12:00 цагуудад

Утас: 323954, 88001047, 88023954

Дэлгэрэнгүй мэдээлэл: Хүүхдэд зориулсан энэхүү тоглолт нь монголын театр, урлагийн үе, үеийн шилдэг бүжиг дэглээчийн хүүхдэд зориулсан ардын бүжгийн цоморлиг юм. Тухайлбал, Хүүхэлдэй, Өвөөгийн гутал, Ботгочин, Эмээгийн сургаал, Бойтог, Загасчин, “Нарны домог” бүжгийн жүжгийн хүүхдийн таван баатар, Эмээгийн шээзгий, 12 жилийн бүжиг, Баян ходоод, Дэггүй найзууд, Найздаа туслая, Гурван хүний буриад, Илбэчин, Гаанс зэрэг бүжгээс гадна “Цуутын цагаагч гүү” монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг, зөрүүд, бардам, их зантай эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийн хэсгээс тоглоно.


“ИД ШИДИЙН АЯЛАЛ” хүүхдийн жүжиг




Хаана: Монголын Хүүхдийн ордон
 
Хэзээ: Тавдугаар сарын 27, 28, 31-нд зургадугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагуудаас

Тасалбарын: Тасалбарын үнэ 8,000 төгрөг бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Хүүхдийн баярт зориулсан энэхүү жүжгийн гол санаа нь нийгэмд эерэг хандлага өгч одоогийн хүүхэд залуусыг цахим ертөнцөөс түр ч гэсэн холдуулж, бодит ертөнцөд тэр дундаа номтой нөхөрлүүлэх гэсэн зорилготой.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

Тавугаар сарын 27-оос зургадугаар сарын 02-ны өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Тавдугаар сарын 26-нааc зургадугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

Мөн энэ өдөр “ХҮҮХДИЙН БАЯР” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Үүнээс гадна дүүргүүд нутаг дэвсгэртээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулж ажилладаг билээ.



Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.