Шатарчид Норвегийг зорилоо
Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиад ирэх өнөөдөр  Норвеги улсын Тромсо хотноо эхэлж байна. энэ сарын 14 хүртэл үргэлжлэх тус шатрын олимпиадад оролцох манай баг тамирчид эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн тэмцээнд оролцох монголын багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч.Чулуунбаатар ахалж байна. Харин эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдорж, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Ч.Чулуунбаатар нар ажиллаж байгаа юм.

Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
1. Их мастер Ц.Батчулуун (Үндэсний шигшээ баг)
2. Их мастер Б.Гүндаваа (Үндэсний шигшээ баг)
3. ОУ-ын мастер Г.Мөнхгал (Өвөрхангай аймаг)
4. ОУ-ын мастер Н.Баттулга (Хангарьд спорт клуб)
5. Их мастер Б.Хатанбаатар (Завхан аймаг)

Эмэгтэй:
1. Их мастер Б.Мөнгөнтуул (Үндэсний шигшээ баг)
2. Их мастер Т.Батчимэг (Үндэсний шигшээ баг)
3. ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн (Хан Алтай шатрын клуб)
4. ОУ-ын мастер Б.Анхчимэг (Архангай аймаг)
5. Спортын мастер Б.Баярмаа (Ховд аймаг).

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.